
Ноён Варин тавдугаар сард Хятадын “Changan Automotive”-тай байгуулсан гэрээгээ онцлон дурдсан. 50-50 хувийн хөрөнгө оруулалттай байгуулж байгаа хамтын үйлдвэр нь Хятадын өмнөд хэсэгт байгаа Шенжен хотод байгуулагдаж байгаа бөгөөд 2012 оны хоёрдугаар хагасаас эхлэн үйлдвэрлэлээ эхлэх ба жилд 200,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх болно.
Уг гэрээг “Peugeot Citroen” Европоос өөр бүсэд борлуулалтаа нэмэгдүүлэх стратегийнхаа хүрээнд байгуулсан байна. “Citroen” үүнээс гадна Хятадын “Dongfeng Motor Group” компанитай хамтын үйлдвэр байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус үйлдвэрийн борлуулалт энэ оны эхний хагаст 50 хувиар нэмэгдсэн байна. Европ болон АНУ-д дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор эрэлт хүчтэй унасан энэ үед дэлхийн автомашин үйлдвэрлэгчид Хятадыг эрэлтээ нэмэгдүүлэх чухал зах зээл гэж үзэж байна.
Т.Бадрах