Нийтийн тээвэр амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй | News.MN

Нийтийн тээвэр амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй

Нийтийн тээвэр амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй

Нийтийн тээвэр амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх шаардлага тавих тухай албан тоот хүргүүлсэн билээ.

Энэ дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийг амны хаалт зүүхийг шаардаж буй.  Учир нь нийтийн тээврээр халдварт өвчин тархах өндөр эрсдэлтэй  тул амны хаалт зүүгээгүй иргэнд үйлчлэхгүй болохыг сануулж байгаа юм. Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй зорчихдоо ханиалгаж найтаалгавал бусдад халдвар тараах өндөр эрсдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулжээ.

Мөн нийтийн тээврийн автобуснуудад халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, иргэдэд үйлчлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж буй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж