Маскны үнэ нэмсэн "Монос"-т зөрчил үүсгэв

Хуучирсан мэдээ: 2020.02.15-нд нийтлэгдсэн

Маскны үнэ нэмсэн "Монос"-т зөрчил үүсгэв

Маскны үнэ нэмсэн "Монос"-т зөрчил үүсгэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь маскны үнийг нэмж зарсан гэж Зөрчлийн хуульд заасны дагуу "Монос" хязгаарлагдмал хариуцлагатай компанид торгууль ногдуулахаар болжээ.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг тогтмол амны хаалт хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй. Гэтэл маскны хомсдол үүсч буйг далимдуулан "Монос" нь 2000 төгрөгөөр борлуулж байсан N95 маскыг 5000-7000 төгрөгөөр борлуулж байжээ. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөрчлийн хэрэг үүсгэсэн бөгөөд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах ажээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
30
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж