“Алтан төлийн эзэн” шагнал гардуулах үйл ажиллагааг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2020.02.15-нд нийтлэгдсэн

“Алтан төлийн эзэн” шагнал гардуулах үйл ажиллагааг хойшлууллаа

“Алтан төлийн эзэн” шагнал гардуулах үйл ажиллагааг хойшлууллаа

Жил бүрийн цагаан сарын үеэр бусдаас илүү хөдөлмөрлөж, сайн ажилласан малчдыг шалгаруулж,  “Алтан төлийн эзэн”-д өргөмжилдөг уламжлалтай. Энэ жил 42 дахь жилдээ болох уг үйл ажиллагааг түр хойшлуулсан байна.

Учир нь, БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийг хааж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ. Одоогоор "Алтан төлийн эзэн"-ийг тодруулчихсан байгаа ч шагнал гардуулах үйл ажиллагааг түр хойшлуулаад байгаа ажээ. "Алтан төлийн эзэн"-ийг МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон тодруулдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж