Жил бүрийн цагаан сарын үеэр бусдаас илүү хөдөлмөрлөж, сайн ажилласан малчдыг шалгаруулж, “Алтан төлийн эзэн”-д өргөмжилдөг уламжлалтай. Энэ жил 42 дахь жилдээ болох уг үйл ажиллагааг түр хойшлуулсан байна.
Учир нь, БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийг хааж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ. Одоогоор "Алтан төлийн эзэн"-ийг тодруулчихсан байгаа ч шагнал гардуулах үйл ажиллагааг түр хойшлуулаад байгаа ажээ. "Алтан төлийн эзэн"-ийг МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон тодруулдаг юм.