Covid-19: Африкт анхны тохиолдол илэрч, Лондонд онгоц тусгаарлав

Хуучирсан мэдээ: 2020.02.15-нд нийтлэгдсэн

Covid-19: Африкт анхны тохиолдол илэрч, Лондонд онгоц тусгаарлав

Covid-19: Африкт анхны тохиолдол илэрч, Лондонд онгоц тусгаарлав

АНУ-ын Сан-Франциско хотоос Английн Лондон хотод газардсан “United Airlines” компанийн 901-р нислэгийн нэг зорчигчид “Covid-19” өвчний шинж тэмдэг илэрснээр нисэх онгоцыг тусгаарлан, ариутгал хийжээ. Ингэхдээ эмч нарын баг иртэл нисэх буудлын ажилчид амны хаалт, хамгаалах хэрэгсэлгүйгээр өвчтөнтэй харилцаж байсныг зорчигчид мэдэгджээ. Халдвартай байж болзошгүй нэг хүнээс болж зорчигчид цаг хагасын турш суудлаасаа ч босч чадалгүй хорионд орсон аж.

Лондонд өнгөрсөн Лхагва гаригт анхны тохиолдол бүртгэгдсэн ба Хитроу олон улсын нисэх буудалд өчигдөр нийтдээ найман нисэх онгоцыг тусгаарлан, зорчигчдыг шалгасан байна. Харин Хятадаас ирж буй нислэгийн бүх зорчигчдын биеийн байдлыг нарийвчлан үзэж буй.

АНУ-д халдварын 15 тохиолдол илэрсэн ба анхны өвчтөн 30 настай эрэгтэй нь Хятадаас эргэж ирэхдээ халдварын ямар ч шинж тэмдэггүй байжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 21-нд “Covid-19” өвчний халдвар авсан нь тогтоогдсон юм.

Хятадаас гадна дэлхийн 20 гаруй оронд тархаад буй “Covid-19” өвчин Египетэд бүртгэгдсэнээр Африкт анхны тохиолдол болжээ.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж