Жилийн дараа гэртээ ирсэн сансрын нисгэгчийг нохой нь угтжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.15-нд нийтлэгдсэн

Жилийн дараа гэртээ ирсэн сансрын нисгэгчийг нохой нь угтжээ

Жилийн дараа гэртээ ирсэн сансрын нисгэгчийг нохой нь угтжээ

Нохойг эзэндээ үнэнч гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэд өдөр бүр таныг ажилдаа яваад ирэхэд хаалганы өмнө сүүлээ шарвалзуулан баярлаж угтдаг. Тэгвэл бүтэн жилийн дараа эзэн нь гэртээ ирж байгааг мэдсэн нохой энэ дэлхийн хэнээс ч илүү баярлаж буй бичлэг цахим орчинд олны хайрыг татаж байна.

АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-ийн эмэгтэй нисгэгч Кристина Кочийг жил шахам эзгүй байгаад ирэхэд нохой л хамгийн их баярласан гэлтэй. Тэрбээр  нийт 328 хоногийг ганцаараа сансарт өнгөрүүлж, дээд амжилт тогтоосон ба хоёрдугаар сарын 6-нд эх дэлхийдээ эсэн мэнд эргэн ирсэн юм. Түүнийг дэлхийд амжилттай газардахад олон хүн угтан авч, баярлаж байсан ч нохой нь л хамгийн их баярласан бололтой. Тэрбээр нохой нь хэрхэн баярлан хөөрч буйг харуулсан бичлэгийг твиттерт шейрлэн “Хэн нь илүү баярласныг мэдэхгүй юм. Жилийн дараа ирэхэд тэр намайг санаж байгаад баяртай байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Time

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж