Энэтхэгийн хөрөнгө оруулалтын “REL Capital” фирмийн эзэн Энди гэгч хамтдаа дэлхийгээр аялах найз бүсгүй хайж буй тухай “The Sun” сайтад мэдээлжээ. 25 сая фунт-стерлингийн хөрөнгөтэй боловч ганцаардмал бизнесмен бүсгүйгээ үзэсгэлэнтэй бас амжилттай нэгэн байгаасай гэж хүсч байгаа аж. Тэрбээр олон жил амжилтад хүрэхийн тулд ажилласны эцэст Английн Лондон хот болон Францын өмнөд хэсэгт тансаг сууцтай, классик загварын дарвуулт завь, хувийн нисэх онгоцтой болсон ч найз бүсгүй алга.
41 настай Энди хэлэхдээ “Би гэр бүлтэй болохыг хүсч байна. Гэхдээ сэтгэлд таарах хүнийг олох хэцүү юм. Хэдий чинээ амжилтад хүрнэ төдий чинээ өөртэйгөө эн зэрэгцэх ханийг олох хэцүү юм. Би хэн нэгнийг санхүүгээр тэтгэж амьдрахыг биш түшиг болох хүнийг хайж байна ” хэмээн ярьжээ.
Тэрбээр өмнө нь Их Британийн “Atomic Kitten” хамтлагийн гишүүн Лиз МакКларнонтой болзож байжээ. Тэд 2016 онд нэгэн хурим дээр танилцсан аж. Гэвч Лиз онгоцоор нисэх дургүй байсан учраас таарч тохироогүй гэнэ. Энди бол адал явдал эрэлхийлэгч, эрсдэлд дурлагч нэгэн аж.
Энди 26 насандаа саятан болж, 30 насандаа дампуурсан ч дахин хөл дээрээ босч чадсан чадварлаг бизнесмен аж.
Эх сурвалж: The Sun
ИРА 2020-02-15 66.181.189.97
ӨВЧТЭЙ Л ДЭЭ. ХОРВОО ГЭЖ ЮМЫГ ТЭГШ ЗАЯАХГҮЙ ЮМ ДАА.
Зочин 2020-02-15 66.181.177.96
Poo in the loo
Zochin 2020-02-15 24.46.100.17
Bayan hund unen bas unench hair oloh hetsuu bugd zavshigchid b.dag
Engiin hunii durd huvirch bj jinhene hairaa olj b.o
Baychuudad mash ih zovlon bii,jiriin hun bh hamgiin saihan
Зочин 2020-02-15 103.229.123.166
Ганцаардмал юм уу? аль эсвэл ганц бие юм уу? Ганцаардмал юм бол эмчлүүлэх хэрэгтэй шүү дээ.
Зочин 2020-02-15 103.229.123.166
Ганцаардмал юм уу? аль эсвэл ганц бие юм уу? Ганцаардмал юм бол эмчлүүлэх хэрэгтэй шүү дээ, өвчин гэж үзэж болно.
Зочин 2020-02-15 103.212.116.168
манай хийлч дээгий CV гээ явуулах хэрэгтэй юмыг яаж мэдэх вэ хэдэн ногооныг нь сэгсрэх ч юм билүү, валютын бага гэсэн урсгалыг нааш нь татаж болно шүү дээ
.. 2020-02-15 64.119.23.42
хаха хошин шогийн мэдрэмж агуу юиаа