Бээжинд хүмүүсийг хөл хорихыг тушаав

Хуучирсан мэдээ: 2020.02.15-нд нийтлэгдсэн

Бээжинд хүмүүсийг хөл хорихыг тушаав

Бээжинд хүмүүсийг хөл хорихыг тушаав

Хятадын нийслэл Бээжин хотод бусад муж, хотуудаас эргэн ирж буй хүмүүс өөрсдийгөө 14 хоногийн турш бусдаас тусгаарлаж, гэрээсээ гарахгүй байхыг албаныхан тушаажээ. Хэрэв тушаалыг зөрчвөл шийтгүүлж болохыг Хятадын төв телевизээр анхааруулсан байна. Бээжин хотод 20 сая гаруй хүн оршин суудаг ба Баасан гаригт /2020.02.14/ цагаан сарын амралтаа дуусгаад ажилдаа эргэн орохоор цуглаж эхэлжээ. Хятадын эрх баригчид халдварт өвчний тархалтыг зогсоохын тулд цагаан сарын амралтаа сунгасан билээ.

Хятадын Ухань хотод гарсан “Covid-19” халдварт өвчин дэлхийн 20 гаруй орон тархаад байгаа бөгөөд Африк тивээс анхны улс Египетэд эхний тохиолдол бүртгэгджээ. Уг өвчнөөр 1526 гаруй хүн нас барж, 67 мянга гаруй халдварласны 500 гаруй нь дэлхийн 24 улсад байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг баг бүрдүүлэн Хятад руу илгээхээр болсон. Тэд Хятадын 12 хүнтэй багтай хамтарч ажиллах аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж