БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоосон.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг авчрах асуудлыг Гадаад харилцааны яаманд хариуцуулсан. Тиймээс ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан иргэдээ дахин бүртгэлжүүлэх ажлыг хийж байна. Өчигдрийн байдлаар 400 орчим монгол иргэн БНХАУ-д байгаа гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тодотгосон. Эдгээр иргэд эх орондоо ирэх хүсэлтээ гаргаснаар ЭСЯ, Консулын газруудаар дамжуулаад зохион байгуулалттайгаар авчрах юм. Мөн Эрээн болон Хөх хотоос эх орон руугаа буцахаар галт тэрэгний тасалбар захиалсан 50 гаруй Монгол иргэний асуудлыг асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэхээр ГХЯ ажиллаж байна.
БНХАУ-д байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн тохиолдолд тусгаарлана гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ