Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.02.15/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг танилцуулж байна.
Улаанбаатар хотод:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр 31-36 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, цас багатай энгэр газраар 18-23 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Дархадын хотгороор 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, цас багатай энгэр газраар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
Хэрлэнбаян-Улаан орчмоор:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ