Ерөнхийлөгчийн зарлигаар З.Энхболдыг чөлөөлж, Ө.Шижирийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигаар З.Энхболдыг чөлөөлж, Ө.Шижирийг томиллоо

Ерөнхийлөгчийн зарлигаар З.Энхболдыг чөлөөлж, Ө.Шижирийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.14/ “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг чөлөөлж, түүний оронд Ө.Шижирийг томиллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ.

Ө.Шижир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар сүүлийн нэг жил гаруй хугацаанд ажиллаж байсан, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг нэгэн. Мөн Ө.Шижир Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан аж. Үүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн компанит ажлыг удирдсан гэх мэдээлэл бий.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж