Таван настай хүү шатаж буй гэрээсээ охин дүү, нохой хоёроо аварчээ | News.MN

Таван настай хүү шатаж буй гэрээсээ охин дүү, нохой хоёроо аварчээ

Таван настай хүү шатаж буй гэрээсээ охин дүү, нохой хоёроо аварчээ

Таван настай хүү шатаж буй гэрээсээ охин дүү, нохой хоёроо аварчээ

Жиоржиа мужид амьдардаг таван настай хүү шатаж буй гэрээсээ дүү, нохой хоёроо аварч баатар болсон байна. Хоёрдугаар сарын 9-нд Ноа Вүүдс хүү гэртээ унтаж байгаад утааны үнэрээр сэржээ. Гэтэл хүүгийн хоёр настай охин дүү Лилитэйгээ хамт унтдаг өрөөнд гал гарч байх нь тэр.

Хүү яаралтай босч дүүгээ тэврээд, өөр гарах гарц байгаагүй учир цонхоор үсэрчээ. Хамгийн гайхалтай нь түүний эрэлхэг зориг үүгээр дууссангүй. Дүүгээ галаас эсэн мэнд аварсны дараа Ноа нохойгоо аврахаар шатаж буй гэр лүүгээ гүйн оржээ. Нохойгоо аварчхаад хүү хөрш айлд суудаг хамаатандаа нөхцөл байдлыг хэлснээр гэр бүлийнхээ бусад гишүүдээ аварсан байна.

Гал Ноа, Лили хоёрын унтлагын өрөөн дэх залгуур хэт халснаас болж гарсан аж. Гал сөнөөгчид ирэхэд гэр бүлийн есөн гишүүн бүгд аврагдсан байсан бөгөөд Ноа болон өөр дөрвөн хүн бага зэрэг түлэгдэж, угаартсан байсанд анхны тусламж үзүүлжээ.

Бартоу хотын гал унтраах газар Ноа хүүг Бартоу хотын хүндэт гал сөнөөгч хэмээх болж, гал унтраах газрын дарга Дуэйн Жэймисон хоёрдугаар сарын 14-нд хүүд шагнал гардуулсан байна. Энэхүү хүндэт шагналыг ихэнхдээ мэргэжлийн, олон жилийн туршлагатай гал сөнөөгчид авдаг аж.

Харамсалтай нь, хүүгийн гэр бүлийнхний байшин авах юмгүй болтлоо шатсан бөгөөд тэд одоо буцаж хөл дээрээ босохын тулд хандив цуглуулж буй юм байна.

Эх сурвалж: UNILAD.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 202.55.188.36

Unaantai. Daichin. Huud.ondroos.ondor.amijilt.husii.

Avatar

Зочин 2020-02-14 202.126.88.73

Үнэхээр мундаг хүү байна гэр бүл нь буцаад заавал хөл дээрээ босох болноо АМЖИЛТ!

Avatar

Зочин 2020-02-14 150.66.84.162

Мундаг гал сөнөөгч болж олон хүн авраарай.

Avatar

Зочин 2020-02-14 202.9.46.88

Бурхан элч

Avatar

Хун Тулга 2020-02-14 66.181.161.65

Мундаг хүүд бхяр хүргьe Нялх юум шүү дээ Миний хөөрхөн дүү том болоод мундаг хүн болоорой Гэр бүлд нь эрүүл энх , аз жаргалыг хүсьe

Avatar

Зочин 2020-02-14 66.181.161.65

Мундаг хүүд бхяр хүргьe Нялх юум шүү дээ Миний хөөрхөн дүү том болоод мундаг хүн болоорой Гэр бүлд нь эрүүл энх , аз жаргалыг хүсьe

Avatar

Mongolian 2020-02-14 202.126.89.91

Гайхалтай юмаа.

Avatar

монгол хүн 2020-02-14 202.21.109.120

Зоригтой ухаалаг хөөрхөн хүү минь мундаг хүн болж зуу зуунаар наслаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж