Дүүргийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Дүүргийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо

Дүүргийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо

Дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газарт чиглэл өгөх тухай 10 дугаар зарлиг, Засгийн засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжих тухай 62 дугаар тогтоол, улсын Онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Удирдамж батлах тухай 04 тушаалыг тус тус танилцуулав. Мөн дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн шинэ төрлийн коронавирусийн халдвар болон шувууны тому өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах чиглэлээр гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, салбар дундын төлөвлөгөөг батлах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, шаардлагатай хүч, хэрэгслийг дайчлах, байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хувцас, оношлуурын нөөц бүрдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа гаргах, нутаг дэвсгэрийн хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн, аж ахуй нэгж байгууллага, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйтлийн ажлыг зохион байгуулах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, зохиомол үнийн өсөлт үүсэх, борлуулалтад хязгаарлалт хийж байгаа эсэхэд хяналт тавж, хариуцлага хүлээлгэх, хүн амд зориулж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан түгээж ажиллах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

ЭХ СУРВАЛЖ: СБД
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж