Үйлдвэрлэл, тээврийн хэрэгслүүд цөөрсөн ч Бээжингийн агаарын чанар огцом мууджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэл, тээврийн хэрэгслүүд цөөрсөн ч Бээжингийн агаарын чанар огцом мууджээ

Үйлдвэрлэл, тээврийн хэрэгслүүд цөөрсөн ч Бээжингийн агаарын чанар огцом мууджээ

Covid-19 вирусийн дэгдэлтээс шалтгаалан ихэнх ажлууд зогсож, үйлдвэр, тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа хэвийн хэмжээнээс доогуур байсан ч энэ долоо хоногт Бээжингийн тэнгэрийг их хэмжээний утаа дахин бүрхэв.

Агаарын чанар ийнхүү муудсанд зарим мэргэжилтнүүд БНХАУ нүүрс түлдэг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийг чанга гараар зохицуулж, агаарын бохирдлын эсрэг тулаанаа шинэ шатанд гаргах хэрэгтэй хэмээн уриалж байна.

Бээжингийн агаарын чанарын индекс өчигдөр /2020.02.13/ үдээс хойш 222-т хүрч, эрүүл мэндэд маш хортой түвшнээс 22-оор хэтэрсэн хэмээн Байгаль орчны яамнаас мэдээлжээ.

АНУ-ын Элчин сайд Бээжингийн агаар дахь РМ2.5 тоосонцор нэг метр кубт 240 микрограмм байлаа хэмээн мэдээлсэн байна. РМ2.5 тоосонцор хүний уушги болон тархи зэрэг эрхтэний эрүүл ажиллагаанд хамгийн хортойгоор нөлөөлдөг бөгөөд дээрх тоо нь ДЭМБ-аас тогтоосон дээд хэмжээ буюу нэг метр кубт 25 микрограммаас хэтрэхгүй байх ёстойгоос арав дахин их байгаа юм.

Өвлийн улиралд Бээжингийн тэнгэр утаатай байх нь хэвийн бус зүйл байхаа болиод удаж байгаа ч энэ долоо хоногт агаар хамгийн ихээр бохирдуулдаг үйлдвэрлэл болон тээврийн хэрэгслийн ажиллагаа хамгийн ихээр багассан байгаа үед ийнхүү агаарын чанар огцом муудсан нь тун хачирхалтай.

Замын ачаалал өдгөө энгийн үетэй харьцуулахад 77 хувь, автобусны хөдөлгөөн 39 хувиар буурсан байгаа гэнэ. Харин мэргэжилтнүүд агаарын чанар ийнхүү огцом муудсан нь ажлаа зогсоогоогүй байгаа гангийн үйлдвэр, цахилгаан станц зэрэг болон салхигүй цаг агаараас шалтгаалж байна хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж