Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.02.13/ хуралдаж, аймгийн хэмжээнд 15.00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо. Тус аймгийн цагдаагийн алба хаагчид аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр, аймгийн Засаг даргын хоёрдугаар сарын 13-ны өдрийн А/62 тоот захирамжийг хариуцсан нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж байгууллагад тарааж ажиллажээ.
Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамжид дурдсанаар:
- Шинэ коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэнгээний газар, караоке, РС тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоох,
- Ресторан, цайны газрыг 20.00 цаг хүртэл ажиллуулах,
- Архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх хугацааг өдөр бүрийн 15.00 цагаас хойш тус тус хязгаарлажээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ