“Мотоцикл онхолдсон” гэж хэлээд, сураг тасарсан залуугийн цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

“Мотоцикл онхолдсон” гэж хэлээд, сураг тасарсан залуугийн цогцсыг олжээ

“Мотоцикл онхолдсон” гэж хэлээд, сураг тасарсан залуугийн цогцсыг олжээ

НИЙСЛЭЛД НЭГ, ОРОН НУТАГТ ГУРВАН ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд нийт 963 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас арван хүн гэмтэж бэртсэн бөгөөд нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр – 1 хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Зам тээврийн ноцтой ослоос дурдвал:

  • Хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01.20 цагийн орчимд Завхан аймаг Их-Уул суманд Toyota prius маркийн автомашины жолооч П нь явган зорчигч 31 настай, эмэгтэй С-ыг мөргөж, амь насыг нь хохироосон.
  • Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 20.30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт гуравдугаар багийн нутаг  Өндөр толгой гэх газар асфальтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.
  • Хоёрдугаар 13-ны өдрийн 06.00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн нутаг Чоно гол  гэх газар шороон замд Dayon маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б нас барсан.
  • Мөн энэ өдрийн 00.02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Толгойтын зам, Наран төвийн урд замд Honda Fit  маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч овог, гэрийн хаяг нь тодорхойгүй 30-35 насны орчим эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 22.5  хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 23.1 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.


СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Харин Онцгой байдлын Ерөнхий газрын алба хаагчид сураггүй алга болсон хоёр иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал,

  • Говь-Алтай аймгийн Цээл суманд 43 настай эрэгтэй Ш, 30 настай эрэгтэй Ц нар “Ниссан хино“ загварын ачааны автомашинтай яваад  энэ сарын 12-ны өдөр сураггүй алга болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Мөн тус аймгийн Цээл сумаас Цогт сумын чиглэлд иргэн А-ийн жолоодож явсан “Делика” загварын суудлын автомашинтай таван  хүн энэ сарын 12-ны өдөр сураггүй алга болсон бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй.

Өмнөговь аймгийн Булган сумын харьяат малчин 53 настай эрэгтэй Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ сарын 12-ны  00.30 цагийн орчим Булган сумаас гэр лүүгээ мотоциклтэй явж байгаад онхолдсон гэж ар гэрийнхэнтэйгээ утсаар яриад холбоо тасарсан байна. Улмаар энэ сарын 13-ны өдрийн 11.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 11.06 цагт сумын төвөөс хойд зүгт 14 км-т Шовгийн хөтөл гэдэг газраас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж