Польш, Шведэд суух Элчингүүдэд итгэмжлэх гардууллаа | News.MN

Польш, Шведэд суух Элчингүүдэд итгэмжлэх гардууллаа

Польш, Шведэд суух Элчингүүдэд итгэмжлэх гардууллаа

Польш, Шведэд суух Элчингүүдэд итгэмжлэх гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.14/ томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.  Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар нарыг томилж, Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байв. 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байсан.

Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазар нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Японы Олон улсын их сургуулийн Олон улсын хөгжлийн магистрт суралцаж, АНУ, Япон улсад дахин боловсрол дээшлүүлсэн. Тэрбээр 1987 оноос эхлэн Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа бөгөөд 1989-1990 онд Улаанбаатар дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газар, 1991-1994 онд ГХЯ-ны Ази, Африкийн газар, Европын газарт, 1995-1998 онд Вьетнам дахь ЭСЯ-нд НҮБ-ын АНДЭЗНК-ын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, 2000-2002 онд ГХЯ-нд Хойд Америкийг (АНУ, Канад) хариуцсан ахлах мэргэжилтэн, 2002-2006 онд Оттава дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, 2006-2008  ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын захирал, 2008-2011 онд  Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2012-2015  БНАЛАУ-д суугаа Элчин сайд, 2015 оны зургадугаар сараас хойш ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 64.119.26.246

Нөгөө хөөрхий ажилгүй Цэнглиш хаачив аа

Avatar

Tumur 2020-02-14 192.82.67.227

JANAA, DORJ 2 bol jinhene diplomatuud ed nar yaaj chadahgui uls ornii diplomat alband gai bolj gatsaadagaa boliosoi!

Avatar

Зочин 2020-02-14 182.160.40.62

Энэ хоёр бол мэргэжлийн хүмүүс байна. Зөв томилгоо болжээ

Avatar

Зочин 2020-02-14 103.26.193.89

мэргэжлийн хүмүүс бн даа зайлуул гэхээс. Гэхдээ нам дагаагүй бол эд явахгүй л дээ.

Avatar

НАМСРАЙ 2020-02-14 103.240.241.110

ЦЭЦЭД ЦУСТАЙ ХҮН ШУРГУУЛЖ , ЭЛЧИНГҮҮДЭД ХУВИЙН ХҮНЭЭ ЧИХЭЖ ГАЦААЖ НЭР ХҮНДИЙГ НЬ УНАГАСАН ВРҮС ЗАЙЛЖ ЗӨВ ЗАМДАА ОРЧИХ ШИГ БОЛЛОО ОДОО ГЯЛ ГЯЛС ТОМИЛООД ЯВЧИХ БХАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж