Польш, Шведэд суух Элчингүүдэд итгэмжлэх гардууллаа

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Польш, Шведэд суух Элчингүүдэд итгэмжлэх гардууллаа

Польш, Шведэд суух Элчингүүдэд итгэмжлэх гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.14/ томилогдсон Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.  Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар нарыг томилж, Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байв. 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байсан.

Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазар нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Японы Олон улсын их сургуулийн Олон улсын хөгжлийн магистрт суралцаж, АНУ, Япон улсад дахин боловсрол дээшлүүлсэн. Тэрбээр 1987 оноос эхлэн Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа бөгөөд 1989-1990 онд Улаанбаатар дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газар, 1991-1994 онд ГХЯ-ны Ази, Африкийн газар, Европын газарт, 1995-1998 онд Вьетнам дахь ЭСЯ-нд НҮБ-ын АНДЭЗНК-ын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, 2000-2002 онд ГХЯ-нд Хойд Америкийг (АНУ, Канад) хариуцсан ахлах мэргэжилтэн, 2002-2006 онд Оттава дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, 2006-2008  ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын захирал, 2008-2011 онд  Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2012-2015  БНАЛАУ-д суугаа Элчин сайд, 2015 оны зургадугаар сараас хойш ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж