Эрүүл мэндийн байгууллагуудад угаарын хий хэмжигч илрүүлэгч, багаж өглөө

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн байгууллагуудад угаарын хий хэмжигч илрүүлэгч, багаж өглөө

Эрүүл мэндийн байгууллагуудад угаарын хий хэмжигч илрүүлэгч, багаж өглөө

Монгол Улсын засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 382 тоот “Хөрөнгө гаргах тухай” тогтоолоор угаарын хийн хордлогын оношилгоо, эмчилгээний чадавхийг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай 4 төрлийн багажийг худалдан авахад зориулж 330 сая төгрөгийг шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд агаар дахь хорт хийн агууламж тодорхойлох багаж, агаар дахь олон төрлийн хий хэмжигч зөөврийн багаж, агаар дахь олон төрлийн хорт хий илрүүлэгч зөөврийн багаж, хордлогын үед хүний биед угаарын хий хэмжигч багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Амьд бие организмын хамгийн чухал, орлуулж боломгүй хэрэгцээ бол амьсгалах агаар юм. Монгол Улсын үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг.

Угаарын хий буюу СО нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үүсэx, битүү орчинд хүн, амьтныг угаартуулах хортой. Нүүрс, түлш зэрэг органик нэгдлийн дутуу шаталтаас үүсдэг угаарын хийгээр их амьсгалснаар хүний биеийн цусны улаан эсийн тоо цөөрч, эд эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орж, угаартаж эхэлдэг байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж