Дэлхийн сагсан бөмбөгийн супер од Леброн Жэймс Кентийн их сургуультай хамтран өөрийнхөө үүсгэн байгуулсан Огайо мужийн Акрон хотын “I Promise” ахлах сургуулийнхаа төгсөх ангийн хүүхдүүдэд дөрвөн жилийн тэтгэлэг олгожээ. Өнгөрсөн Лхагва гариг (2020.02.12)-т “The LeBron James Family” сангаас энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, “I Promise” ахлах сургуулийн анхны төгсөлтийн сурагчдад гэнэтийн бэлэг барив.
Mr. LeBron’s first #IPROMISE class. His first love ❤️. Thank you @KentState for making dreams come true for our students and families. 🙏⚡️ #WeAreFamily pic.twitter.com/Kqye8DwK3q
— LeBron James Family Foundation (@LJFamFoundation) February 12, 2020
Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Кентийн их сургуулийн дэд ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгч Мелоди Танкерсли ярихдаа “Та нар ноён Леброн Жэймсийн анхны төгсөлт, анхны хайрууд нь. Түүний одоогийн хийж буй сайн үйлс та нараас эхлэлтэй” хэмээжээ. Харин Кентийн их сургуулийн захирал Тодд Диакон “Та бүхэнд нэгэн гэнэтийн бэлэг задалмаар байна. Хүүхэд бүрийн сандал доор нэгэн захидал бий. Одоо тэр захидлыг задлах цаг болсон” хэмээн гэнэтийн бэлэг барьжээ. Тус захидалд “Кентийн их сургууль чамд дөрвөн жилийн тэтгэлэг олгож байна. Мөн эхний жилд чинь чамайг үнэгүй дотуур байр, хоол хүнсээр хангах болно” хэмээн бичсэн байжээ.
When you show up to @KentState for your 11th grade experience outing, but find out you’re also getting FREE tuition for 4 years AND a year of free room & board‼️ 😱😭 pic.twitter.com/udCrl95qFi
— LeBron James Family Foundation (@LJFamFoundation) February 12, 2020
Леброн Жэймс анх 2018 онд нийгмийн эмзэг давхрагын хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор энэхүү сургуулийг нээж байв.
Холбоотой мэдээ