"Шимэгч" кино БНХАУ-ын чанга хатуу шүүлтийг давж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

"Шимэгч" кино БНХАУ-ын чанга хатуу шүүлтийг давж чадах уу?

"Шимэгч" кино БНХАУ-ын чанга хатуу шүүлтийг давж чадах уу?

Хятадын үзэгчид "Шимэгч" киног үзэж чадах эсэхээ мэдэхгүй хэвээр байна. БНСУ-ын тус кино энэ долоо хоногт "Оскар"-ын гурван ч шагнал хүртсэн. Тиймээс үзэгчид эл киног үзэхийг бүр ихээр хүсч байна. Гэхдээ зарим хүмүүс тус киноны гүн утга агуулга Хятадын чанга хатуу шүүлтийг нэвтэрч, үзэгчдэд хүрч чадахгүй байх хэмээн эргэлзэж байгаа ажээ.

Хэрвээ "Шимэгч" кино Хятадад гарахгүй бол энэ нь огтхон ч шинэ зүйл биш билээ. Ялангуяа Солонгос киноны хувьд бол солонгосчууд нийгмийн хар барааныг тод томруун харуулах болон насанд хүрэгчдийн хэсгийг францчууд шиг л уран яруу дүрслэхээс ичдэггүй. Харин нөгөө талд БНХАУ аливаа киног гаргахдаа насанд хүрэгчдийн хэсэг, хүчирхийлэл, улс төрийн асуудал, мухар сүсэг, хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг нийгэмд аюултай хэмээн үзсэн маш олон зүйлийг хасч, бүр болохгүй бол тэрхүү киног тэр чигт нь хориглох тохиолдол их байдаг.

Сүүлийн үеийн кинонуудаас жишээ татахад 2016 онд гарсан БНСУ-ын "Бусан хүрэх галт тэрэг" киног одоо болтол Хятадын үзэгчид үзээгүй л яваа. Харин Малайз, Хонгконг, Тайван, Сингапур зэрэг оронд дээрх кино хамгийн их орлого олсон Солонгос кино болсон.

Мөн 2017 онд гарсан "Along with the gods: The two worlds" болон түүний 2018 онд гарсан үргэлжлэл "Along with the gods: The last 49 days" уран сэтгэмжийн кинонууд мухар сүсгийг хэт сурталчилсан хэмээгдэн БНХАУ-ын үзэгчдийн хүртээл болж чадаагүй. Цаашлаад Rotten tomatoes, Douban, Mtime зэрэг кинонд үнэлгээ өгдөг сайтууд дээр ч тус хориглогдсон кинонуудад Хятадаас санал өгөх боломжгүй байдаг.

"Оскар"-ын шагнал гардуулах ёслолын дараа Mtime "Шимэгч" кино Хятадад гарах эсэх талаар мэдээлэл байхгүй байна гэж мэдээлсэн байна. Хятадын iQiyi компанийн зүгээс уг киног гаргана хэмээсэн ч хэзээ гэдгийг нь хэлсэнгүй. Түүнээс гадна Хятадад бүх кинотеатр коронавирусийн тархалтаас болоод эрх баригчдын тушаалаар хаалгаа барьжээ.

Эх сурвалж: SCPM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж