2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 57,982,002 төгрөгийн үнийн дүн бүхий 439,775 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Даатгал" ХК (CHE+14.87%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +5.28%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -13.14%) болон "Ремикон" ХК (RMC -6.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.11 хувиар өсч 18983.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,720,421,144,630.10 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ