“Huawei”-н захирлыг 16 хэрэгт буруутган яллана | News.MN

“Huawei”-н захирлыг 16 хэрэгт буруутган яллана

“Huawei”-н захирлыг 16 хэрэгт буруутган яллана

“Huawei”-н захирлыг 16 хэрэгт буруутган яллана

Хятадын технологийн “Huawei” компанийн Санхүүгийн захирал Мэн Ванжоуг нууц хуйвалдаан, дээрэм гэх мэт 16 хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэнээ АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ. АНУ-ын хууль хяналтынхан “Huawei” компанийн эсрэг сүүлд дахин нэг хэрэг үүсгэсэн нь худалдааны нууцыг хулгайлахыг оролдсонд буруутгажээ. Тус компанийг АНУ-ын технологийн зургаан компанийн оюуны өмчид нэвтэрч, худалдааны нууцыг хулгайлахыг оролдсон хэмээн Холбооны мөрдөх товчооноос мэдэгдсэн байна.

“Huawei” компанийг анх НҮБ, Европын холбоо болон АНУ-ын хоригийг зөрчин Хойд Солонгос, Ирантай нууцаар бизнес хийсэн гэж буруутгасан билээ. АНУ-ын албаныхны мэдээлснээр тус компани "A2" болон "A9” гэх нууц үгийг ашиглан Хойд Солонгос, Ирантай бизнесийн болон технологийн төсөлд оролцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадтай хийж буй худалдааны дайнд “Huawei” компани барьцаа болсон юм. Улмаар АНУ-аас тус компанийг өнгөрсөн тавдугаар сард хар жагсаалтад оруулан Нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулахыг хориглосон ба холбоотон орнуудаа ижил арга хэмжээ авахыг уриалжээ.

Мэн Ванжоу нь 2018 оны арванхоёрдугаар сард Канадын нисэх буудлаас баривчлагдсан. Түүнийг Канадаас шилжүүлэн авахаар АНУ-ын албаныхан ажиллаж буй юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 202.9.46.109

harvaas hulgaich

Avatar

Зочин 2020-02-14 192.82.69.233

МАНАЙ ЗАСАГЫН ОРДОН ХЯТАДЫН ТЕХНОЛОГИЙН ЯМАР КОМПАНИАР ДОТООД ГАДААД МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭГЭЭ ТАВИУЛСАН ГЭДЭГ БИЛЭЭ ТЭР СҮЛЖЭЭНИЙХЭН НЬ ТОЛГОЙ КОМ НЬ ГАДААДАД БАЙДАГ ЮМ БАЙНА Л ДАА .

Avatar

ZOV ZOV 2020-02-14 207.6.112.23

Zov! Monhiin hulgai hiij huulbarlah copy-dohoos oor tarhigui umnuud ganz udaa ch bolov shiitgel huleeh estoi. Delhiig ter chigeer ni huuramch hogoor duurgej bui humuus

Avatar

Зочин 2020-02-14 182.160.34.185

Hyatad delhiim busad buh orniig niiluulsenees 2 dahin ih "trade-mark" buyu patient, uuruur helvel shine neeltiin zohiogchiin erhiig ezemshdeg. Mongolchuud Trump gej araas n shutej huuhgui uhaalag baitsgaa. Mongold orchuulagddag medeeleluud zuvhun baruunii tom "Mainstream Media" baidag bolohoor tarhi ugaaltand oroh amarhan. Ymiig tungaaj bodooroi.

Avatar

Зочин 2020-02-14 207.6.112.23

Zov! Monhiin hulgai hiij huulbarlah copy-dohoos oor tarhigui umnuud ganz udaa ch bolov shiitgel huleeh estoi. Delhiig ter chigeer ni huuramch hogoor duurgej bui humuus

Avatar

Zochin 2020-02-14 24.46.100.17

Hyatad tolgoi muu,dandaa tagnuul hiij huulvarladag tuuhtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж