Австралийн өмнөд нутагт гарсан түймэр унтарчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Австралийн өмнөд нутагт гарсан түймэр унтарчээ

Австралийн өмнөд нутагт гарсан түймэр унтарчээ

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид олон сарын турш шатсан ойн түймэр унтарсан талаар тус улсын Гал түймэртэй тэмцэх алба мэдээлжээ.

Шинэ Өмнөд Уэльст өнгөрсөн долоо хоногоос хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үүссэн үер ойн түймрийн ихэнхийг унтраасан байна. Гэсэн хэдий ч зарим нутагт үерийн гамшиг нүүрлэжээ. Тус мужийн хойд хэсгийн нэгэн тосгонд усны түвшин нэг метр хүрсэн аж.

Цаг уурын газрын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногоос хойш тус бүс нутагт унасан хур тунадасны хэмжээ 700 миллиметр давсан бөгөөд бороо цаашид үргэлжлэн орох төлөвтэй байгаа ажээ.

Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн тус улсад гарсан ойн түймрийн улмаас 28 хүн амиа алдаж, 3000 орчим айл гэр оронгүй болж, нэг тэрбум орчим ан амьтан үхэж үрэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж