14 хоног далайд хөвсөн хөлөг Камбожид зангуугаа хаялаа | News.MN

14 хоног далайд хөвсөн хөлөг Камбожид зангуугаа хаялаа

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

14 хоног далайд хөвсөн хөлөг Камбожид зангуугаа хаялаа

14 хоног далайд хөвсөн хөлөг Камбожид зангуугаа хаялаа

Үхлийн аюулт ‘Covid-19’ вирусийн халдвараас болж 14 хоногийн турш далайд “гацсан” аяллын хөлөг өнөөдөр (2020.02.14) өглөө Камбож улсад зангуугаа хаялаа. АНУ-д төвтэй аяллын компанийн “MS Westerdam” хөлгийн багийн 802 багийн гишүүн, 1455 зорчигчийг Камбожийн засгийн газраас боомт дээр тосон авч, автобусаар тээвэрлэн нисэх онгоцонд хүргэж өгчээ.

Усан онгоцон дээр ‘Covid-19’ вирусийн халдвар гарсан байж магадгүй хэмээн Тайланд, Япон, Филиппин зэрэг таван улс боомтдоо хүлээн авахаас татгалзсан байв. Гэхдээ хөлгийн зорчигчдоос авсан шинжилгээний 20 гаруй дээжээс халдвар илрээгүй аж. Тус хөлөг хоёрдугаар сарын 1-нд Хонгконгоос далайд гарчээ.

Үүний зэрэгцээ “Diamond Princess” гэх өөр нэг хөлөг дээр халдвар гарснаар Японы Ёкохама боомт дээр тусгаарлагджээ. Тус хөлөг дээр халдвар авсан зорчигчийн тоо 174-д хүрсэн байна.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лхагва 2020-02-14 202.9.46.44

Японд байгаа хөлөг дээрхи өвчтэй хүний тоо 218 хүрсэн шүү дээ Мэдээгээ шинэлэг байдлаар бичиж байхыг хүсъе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж