Харвард, Йелийн их сургуулийн нуусан мөнгийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Харвард, Йелийн их сургуулийн нуусан мөнгийг шалгаж байна

Харвард, Йелийн их сургуулийн нуусан мөнгийг шалгаж байна

АНУ-ын Боловсролын яамнаас Харвард, Йелийн их сургуулиудыг олон сая ам.долларын өртөг бүхий бэлэг, гэрээгээ нуусан хэргээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Массачусеттс муж улсын Кэмбриж дэх Харвард их сургуулийн хувьд гадаадаас орж ирж буй хандив, бэлэг дурсгал, гэрээний орлогыг бүрэн гүйцэт мэдүүлээгүй гэх хардлагад өртжээ. Гэхдээ Боловсролын яамны албаныхан Харвард их сургуулийн нуусан мөнгөн дүнг зарлахаас татгалзжээ.

Харин Коннектикут муж улсын Нью-Хэвен дэх Йелийн их сургууль нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гадаадаас бэлэг дурсгал болон бусад чиглэлээр орж ирсэн 375 сая ам.долларын санхүүгийн баримтыг нуун дарагдуулсан гэж мэдэгдсэн байна.

Тус улсын Боловсролын сайд  Бэтси ДеВосын мэдээлснээр, Холбооны хуулийн дагуу их сургууль, коллежууд гадаадын эх үүсвэрээс гэрээ хэлцэл, бэлэг дурсгалын журмаар орж ирсэн 250 мянган ам.доллароос дээш орлогыг жилд хоёр удаа мэдүүлэх үүрэгтэй аж. АНУ-ын их сургууль, коллежууд өнгөрсөн 30 жилийн хугацаанд гадаадаас 6.6 тэрбум гаруй ам.долларын хандив авсны олонх хувийг Катар, Хятад, Саудын Араб болон Эмират улсаас авчээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж