Ж.Ганбаатар гишүүн хорт хавдартай тэмцэж буй Б.Мөнхтуяаг эргэж очжээ | News.MN

Ж.Ганбаатар гишүүн хорт хавдартай тэмцэж буй Б.Мөнхтуяаг эргэж очжээ

Ж.Ганбаатар гишүүн хорт хавдартай тэмцэж буй Б.Мөнхтуяаг эргэж очжээ

Ж.Ганбаатар гишүүн хорт хавдартай тэмцэж буй Б.Мөнхтуяаг эргэж очжээ

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяа бүсгүйд туслах хандивын аян өрнөөд байгаа билээ. Тэрбээр анх 2015 онд хөхний хорт хавдар, 2019 онд хэвлий орчим үүссэн хавдрын ард гарсан ч саяхан түүний нугасанд мэдрэл дарсан хавдрууд үүсч бүсэлхийнээс доош мэдрэхээ больжээ. Тиймээс түүнд хавдраа эмчлэхийн тулд мөнгөн тусламж шаардлагатай байгаа юм.

Б.Мөнхтуяагийн анхны ажил Оргил худалдааны төв. "Дөнгөж л III, IV хороолол дахь салбараа нээхээр хоосон заал худалдаж аваад байхад нь Мөнхтуяа очжээ. Хэдхэн пентиум компьютер, эрийлгэж өрсөн лангуунууд түүнийг угтаж, одоогийн "Оргил"-ын Ж.Ганбаатар буюу Мөнхтуяагийн хэлж буйгаар Гамбаа захирал түүнийг ажилд авч байсан" тухайгаа тэрбээр eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг.

Одоогоор БНСУ-д эмчлүүлж байгаа түүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эмнэлэгт нь эргэж очжээ.

Б.Мөнхтуяа бүсгүй энэ тухайгаа сошиал хуудастаа “Ямар гоё сэтгэл хөдөлгөсөн өдөр вэ? Хэн ирсэн гээч. Манай Ганбаа захирал маань буюу Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ирлээ. Хаа байсан Солонгос улсад ирэхдээ ингээд хүрээд ирдэг. "Оргил" худалдааны төвд энэ мундаг хүний удирдлагад 10 гаруй жил ажиллахдаа маш их зүйл сурч мэдсэн дээ. Загнуулахдаа загнуулж, магтуулахдаа магтуулж, шагнуулахдаа шагнуулж явсан он жилүүд минь. Одоо би 34 настай. Гуравны нэг хугацаанд нь Оргил худалдааны төв гэх хоёр дахь гэртэй салшгүй холбоотой байжээ. Надад маш их урам зориг өгч ,“Сэтгэл санаа чинь сайхан байна. Бууж өгч болохгүй шүү. Хичээнэ шүү” гэж хэлээд, чамгүй мөнгөн тусламж үзүүлээд, сайхан дотно яриа өрнүүлээд явлаа” хэмээн баяр хөөртэйгөөр  сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Анхаа 2020-02-14 117.111.16.102

Ганбаатар захирал ер нь хүн чанар сайтай хүн байхаа. Өөрийнх нь удирдлага дор ажиллаж хамтдаа зүтгэж байсан ажилчдаа дэмждэг, ямартаа ч "мөлжигч" хөрөнгөтөн хүн биш гэж бодож байна.

Avatar

Зочин 2020-02-14 194.18.198.72

Хүн чанар гэж сайхан зүйл эрхэм гишүүнд маань байгаа нь талархалтай. Ер нь УИХ дээр хэлж байгаа үг яриа нь их л зөв байдаг шүү
Танд амжилт хүсье

Avatar

Зочин 2020-02-14 202.9.46.13

Сайт болгон дээр энэ мэдээ бна. Сонгуулийн шоу эхэлжээ.

Avatar

зочин 2020-02-14 103.212.117.39

Ганбаатар гишүүн сайн байна. Хамт ажиллаж байсан хүмүүсээ мартаагүй
бүр ядарсан цагт нь эргэж тойрч тус хүргэж яваа нь хүнлэг чанарыг нь
харуулж байгаа хэрэг. Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.

Avatar

зочин 2020-02-14 202.9.46.63

Мөнхтуяагийн төлөө залбирнаа , ..Ганбаатард талархаж байна , гэхдээ ард түмэн чинь буянтай хүний хандивд биш БАЯН,ХҮЧИРХЭГ төрийнхөө ивээлд л найддаг баймаар байна даа ..

Avatar

Иргэн 2020-02-14 202.70.33.164

Өнөөдөр сонссон хамгийн сайхан мэдээ байна. Нүдэнд аяндаа нулимс бүрхээд явчихлаа. Яасан сайхан хүн чанар вэ?

Avatar

Зочин 2020-02-14 202.126.89.204

Оргил Ганбаатар даанч МАН ын гишүүн болохоос жинхэнэ бизнессч хөдөлмөрч сайн залуу түүний УИХ д оновч ой үгнээс ч тодорхой харагддаг.

Avatar

Bolor 2020-02-14 202.9.46.196

Ganbaatar gishvvnd amjilt hvsii saihan vils ni delgerch yabag Monhtuya chi hurdan edgenee tenheetei baigaarai hurdan edgeed ireeree

Avatar

их мэдэгч 2020-02-14 66.181.165.180

Эмнэлэгт эргэж очсон нь хүний ёс, магтахаар л байна, гэхдээ сонгуулийн шоу гэж муулж байгаа улсуудад хэлэхэд та нар эргээгүй бол хүн чанаргүй гээд бас л муулах байлаа та нар бол компьютерийн араас бүгдийг мэднэ, чадна. Яах ёстой байсныг та нар л мэднэ.

Avatar

Зочин 2020-02-14 122.201.19.99

songuul duhuhuur humuus mash saikhan setrgeltei enerehgyi bolchih yum aa. jil bolgon songuulbolj baival deer yum bish uu

Avatar

Зочин 2020-02-14 180.235.184.5

Их хуралд 4 жил суугаад УИХ-ын гишүүн байх сайхан байдаг амтанд нь орж дээ янз нь чадвал дахиад нэг сонгогдчих гээд өөрийгөө рекламдаад эхэллээ

Avatar

Зочин 2020-02-14 64.119.16.155

Хүний мөс чанар гэж энэ л дээ!! Ж.Ганбаатар татварын хуулийн төслийн талаар ярьж байсныг ТВ-ээр үзсэн, аргагүй л бизнес хийж зовлонг нь мэддэг хүний үг байна лээ! Гэтэл ганц ч өдөр хувийн бизнес хийж үзээгүй атлаа тэрбумтан болчихсон нөхдүүд төр засагт зөндөө л байх юм?!?!! Тэд бол ард иргэдийг дарамтлахаас өөр юм мэдэхгүй ээ!!

Avatar

Зочин 2020-02-14 180.149.65.2

сайхан мэдээ байна аа амжилт хүсье ээ хурдан эдгээрэй дүү минь

Avatar

HM 2020-02-14 62.252.205.73

Хөөрхий минь эдгээсээ билээ. Ямар мундаг эмэгтэй юм бэ. Чи эдгэнээ.

Avatar

Unshigch 2020-02-14 202.21.107.109

Ganbaatar gishuund oh bayalaj bn. Setgel hun chanartai gishuun bn. Tand ajliin amjilt husej bn. Monhtuya busguid hurdan edgej eruul enh bolooroi gej husej bn. Ene medeelliig ushaad setgel mini ogshij bn

Avatar

иргэн 2020-02-14 202.179.25.33

хаа сайгүй л Сонгуулийн салхи сэвэлзээд Нэр дэвших санаатай болгонд Жигүүр ургаж Ард иргэд дээ Хайр зарласан үеүүд эхэлж байна даа,

Avatar

Зочин 2020-02-14 202.21.118.6

Сайхан гэгээлэг мэдээ уншаад баярлалаа. Ганбаа гишүүнд амжилт хүсье. Цөөрч байгаа нинжин сэтгэл шүү. Мөнхтуяа бүсгүйд хурдан эдгэрэхийн ерөөл тавье.

Avatar

зочин 2020-02-14 64.119.17.65

Ганбаатар гишүүн үнэхээр сайн, хүн чанартай хүн байна даа.Сайн хүний үйлс нь дэлгэрч явдаг болохоор Ганбаатарын ажил амьдрал цэцэглэж явна даа.Одоо үед иймэрхүү сэтгэлтэй хүн цөөрсөн дөө.Ганбаатард цаашдаа хүн чанар нь энэ янзаараа байж үйлс, ажил нь дэлгэрч явахыг ерөөе

Avatar

zochin 2020-02-14 202.180.220.186

Uneheer mundag busgui baisan, Ganbaatar gishuun hun chanartai mundag bna a

Avatar

zochin 2020-02-14 202.9.46.36

iim l humuus Mongold heregtei Ganbaatart bayar hurgej ajild ni amjilt husie

Avatar

ААК 2020-02-14 119.40.98.210

САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ГАНБААТАР ГИШҮҮН ХҮН ЧАНАРТАЙ, САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН БАЙНА, МӨНХТУЯАД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ, МОНГОЛЧУУДАА ИНГЭЖ Л ЯДАРСАН НЭГЭНДЭЭ БОДИТ УРАМ ӨГЧ БАЙЯ, САЙХАН БАЙНА.

Avatar

иргэн 2020-02-14 202.131.230.251

хүн чанартай хүн байна, эрүүл энхийг хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж