Ж.Ганбаатар гишүүн хорт хавдартай тэмцэж буй Б.Мөнхтуяаг эргэж очжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар гишүүн хорт хавдартай тэмцэж буй Б.Мөнхтуяаг эргэж очжээ

Ж.Ганбаатар гишүүн хорт хавдартай тэмцэж буй Б.Мөнхтуяаг эргэж очжээ

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяа бүсгүйд туслах хандивын аян өрнөөд байгаа билээ. Тэрбээр анх 2015 онд хөхний хорт хавдар, 2019 онд хэвлий орчим үүссэн хавдрын ард гарсан ч саяхан түүний нугасанд мэдрэл дарсан хавдрууд үүсч бүсэлхийнээс доош мэдрэхээ больжээ. Тиймээс түүнд хавдраа эмчлэхийн тулд мөнгөн тусламж шаардлагатай байгаа юм.

Б.Мөнхтуяагийн анхны ажил Оргил худалдааны төв. "Дөнгөж л III, IV хороолол дахь салбараа нээхээр хоосон заал худалдаж аваад байхад нь Мөнхтуяа очжээ. Хэдхэн пентиум компьютер, эрийлгэж өрсөн лангуунууд түүнийг угтаж, одоогийн "Оргил"-ын Ж.Ганбаатар буюу Мөнхтуяагийн хэлж буйгаар Гамбаа захирал түүнийг ажилд авч байсан" тухайгаа тэрбээр eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг.

Одоогоор БНСУ-д эмчлүүлж байгаа түүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эмнэлэгт нь эргэж очжээ.

Б.Мөнхтуяа бүсгүй энэ тухайгаа сошиал хуудастаа “Ямар гоё сэтгэл хөдөлгөсөн өдөр вэ? Хэн ирсэн гээч. Манай Ганбаа захирал маань буюу Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ирлээ. Хаа байсан Солонгос улсад ирэхдээ ингээд хүрээд ирдэг. "Оргил" худалдааны төвд энэ мундаг хүний удирдлагад 10 гаруй жил ажиллахдаа маш их зүйл сурч мэдсэн дээ. Загнуулахдаа загнуулж, магтуулахдаа магтуулж, шагнуулахдаа шагнуулж явсан он жилүүд минь. Одоо би 34 настай. Гуравны нэг хугацаанд нь Оргил худалдааны төв гэх хоёр дахь гэртэй салшгүй холбоотой байжээ. Надад маш их урам зориг өгч ,“Сэтгэл санаа чинь сайхан байна. Бууж өгч болохгүй шүү. Хичээнэ шүү” гэж хэлээд, чамгүй мөнгөн тусламж үзүүлээд, сайхан дотно яриа өрнүүлээд явлаа” хэмээн баяр хөөртэйгөөр  сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж