Сайн мэдээ: Коронавирусийн эсрэг шинэ эмчилгээ үр дүнтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Сайн мэдээ: Коронавирусийн эсрэг шинэ эмчилгээ үр дүнтэй байна

Сайн мэдээ: Коронавирусийн эсрэг шинэ эмчилгээ үр дүнтэй байна

Хятадын эмч нар “Covid-19” буюу шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн хүмүүст нэгэн шинэ эмчилгээ хийж эхэлсэн нь ихэд үр дүнтэй байгааг тус улсын хэвлэлүүд онцолж байна.

Тодруулбал,  өвчин нь эдгэрэх шатандаа яваа хүний цусны плазмыг сэлгэх замаар биеийн байдал нь маш тааруу болсон 11 өвчтөний амийг аварсан байна. Донороос авсан цусыг тусгай технологиор вирусийг нь ялгаж идэвхгүй болгож байгаа аж. Учир нь, эдгэрэх шатандаа яваа өвчтөний цусанд коронавирусийн эсрэг тэмцэх илүү олон эсрэг биет агуулагдаж байгаа учир ийм үр дүнд хүрчээ.

Эмчилгээ эхэлснээс хойш 12, 24 цагийн турш ажиглахад уушгины үрэвсэл нь мэдэгдэхүйц багасч, цусан дахь лимфоцитүүдийн хэмжээ нэмэгдэж, хүчилтөрөгчөөр баяжиж эхэлсэн байна.

Энэхүү эмчилгээний шинэ аргыг “Sinopharm”-ын харьяа “China National Biotec Group” (CNBG) боловсруулсан юм байна. Уг компани нь Хятадын эм үйлдвэрлэлийн хамгийн том нэгдлүүдийн нэг юм.

Дээрх аргыг коронавирусийн эсрэг бодит үр дүнтэй вакцин гаргаж авах хүртэл ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа ба Ухань дахь "Жиньянтань" эмнэлгийн Ерөнхий эмч Чжан Динъюй нь эдгэрч байгаа өвчтөнүүдэд хандан цусаа хандивлахыг уриалжээ.

Эх сурвалж: CHINADAILY, SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
178
ГайхмаарГайхмаар
63
ХөөрхөнХөөрхөн
38
ЗөвЗөв
20
БурууБуруу
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж