Индонезийн Мерапи галт уул оргилжээ | News.MN

Индонезийн Мерапи галт уул оргилжээ

Индонезийн Мерапи галт уул оргилжээ

Индонезийн Мерапи галт уул оргилжээ

Индонезын төвийн бүс нутагт орших Ява арлын Мерапи галт уул оргилж эхэлжээ. Тус улсын хамгийн идэвхтэй галт уулд тооцогддог уг галт уул нь хамгийн сүүлд 2016 онд оргилж, 340 хүн амиа алдаж, 60 гаруй мянган хүн орон гэрээсээ дайжсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, галт уулын тогооноос 2000 метрийн өндөрт утаа, үнс цацагдсан байна. Индонезын эрх баригчид галт уулын бүсэд гурван километрээс илүү зайд ойртохыг иргэддээ хоригложээ. Түүнчлэн Ява арлын аврах албаныхныг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна.

Нийт 18 мянган арлаас бүрддэг Индонезийн бүлэг арлууд нь Номхон далайн галт цагираг гэж нэрлэдэг бүсэд оршдог бөгөөд нийтдээ 500 гаруй галт уул байдгаас 127 нь идэвхтэй байгаа юм.

Эх сурвалж: SCMP

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2020-02-14 62.252.205.73

Наад новшоо хурдан унтраа. Ядаж байхад яр гэгчээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж