Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно | News.MN

Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно

Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно

Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа. Уулзалтад Казахстан Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Айдар Абишев болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм нар байлцав.

Элчин сайд Жалгас Адилбаев хүлээн авч уулзсанд нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа. Тэрбээр “Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Казахстан улсад айлчлахад улс төрийн болон түүхэн ач холбогдолтой олон хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Энэ бүхнийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд бэлэн байна. Улаанбаатар хотод Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн Улаанбаатар хоттой аялал жуулчлалын чиглэлээр хамтарч харилцан үр ашигтай ажиллах бодолтой байна” гэлээ.

Хотын Захирагч С.Амарсайхан хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал нь хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийг шинэ түвшинд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаа хэмээгээд “Казахстан улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсрол зэрэг олон салбарт харилцаа хамтын ажиллагаа өргөжсөөр ирсэн. Хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч байгааг дэмжиж байна. Казахстан улсын хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, иргэдийг орон сууцжуулах бодлого, түүний хэрэгжилт зэрэг олон асуудал бидний сонирхлыг татаж байгаа. Энэ асуудлаар харилцан туршлага солилцох саналтай байна” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нур-султан хотод айлчилж Улаанбаатар хотод нэрэмжит гудамж байгуулах асуудлаар холбогдох албаныхантай уулзсан байна. Ирэх хавраас Улаанбаатар хотын Бага тойрууд Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эхлүүлэх гэж буй талаар хотын Захирагч хэллээ.

Талууд 2020 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн ажиллах талаар санал солилцоод аялал жуулчлалын чиглэлээр хоёр хот хамтарч ажиллахаар боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 202.126.89.93

Амарсайхан чи юугаа мэдэж хасагтай зууралдаад бна аа батиулга хүрэлсүх 2 удахгүй зайлна хэрэггүй юм хэрэггүй л байдаг юм даа

Avatar

АРД 2020-02-14 202.9.46.147

Удахгүй Адольф Гитлерийн нэрэмжит гудамж байгуулая мөнгө өгий гэх байх даа

Avatar

Зочин 2020-02-14 202.9.40.88

Ямахр ичмээр нэртэй улс вэ.

Avatar

Зочин 2020-02-14 202.9.40.88

Монголчуудыг басч доромжилж байгаа нөхдийг олж хашраах арга байна уу. Казахууд нэг л ёзгүй.Хүн чанар муутай улсууд. Казахстан улс болон казахууд монголын түүхийн нэг хэсгийг өөрийнх болгохыг улайран тэмцэж байна. Түүнийг Назарбаев гэгч дарангуйлагч толгойлон оролцдог.

Avatar

Монгол 2020-02-14 122.201.24.84

Мөнгө өгвөл баастай гудамж ч гэж нэрлэхээс буцахгүй монголчууд олон байх юм даа

Avatar

Казак 2020-02-14 202.179.31.96

Тэргудамжинд нь дарангулагчид байх уу, дарангуллыг хүсэмжлэгчид очих уу? Балай юм.

Avatar

зочин 2020-02-14 202.126.89.40

хэдэн жилийн дараа хот нь нэрээ соливол яах бэ

Avatar

Зочин 2020-02-14 150.129.141.238

Дарангуйлагчид богино настай шүү бид дуурайж богино нэртэй гудамжтай болох хэрэг байна уу.Тэрний оронд Женко Баттулга гэсэн гудамтай болъё

Avatar

Зочин 2020-02-14 182.160.39.230

Чойбалсан хотын нэг гудамж байж болжийн

Avatar

zochin 2020-02-14 202.70.34.70

Ger horoolollyn neg gudamjiig Nur-Sultan hotyn neremjit bolgoj saikhan tohijuulj avaya zasag dargaa.

Avatar

zochin 2020-02-14 150.129.142.168

ARDCHILSAN MONGOL ULSAD DARANGUYLAGCHIIN NERTEY GUDAMJ BAYGUULJ GUTAAAW DAA< AMARSAYKHAAN

Avatar

zochin 2020-02-14 150.129.142.168

ARDCHILSAN MONGOLD DARANGUYLAGCHIIN NERTEY GUDAMJ BAYGUULJ GUTAAW DAA, AMARSAYKHAAN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж