Коронавирусээс болж цахим тоглоомууд хятад тоглогчдоор дүүрч байна

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Коронавирусээс болж цахим тоглоомууд хятад тоглогчдоор дүүрч байна

Коронавирусээс болж цахим тоглоомууд хятад тоглогчдоор дүүрч байна

"Covid-19" вирусээс сэргийлж хүмүүс гадагшаа гарах нь багассантай зэрэгцэн цахим тоглоом тоглох нь эрс ихэсч байна.

Ихэвчлэн Хятадын цагаан сар буюу жил бүрийн нэгдүгээр сар, эсвэл хоёрдугаар сард тохиох амралтын өдрүүдээр Хятадын тоглогчид цахим тоглоом тоглох цаг зав нь ихэсдэг. Харин энэ жилийн хувьд шинэ вирусийн халдвараас болж БНХАУ-ын ихэнх нутгуудад цагаан сарын амралтыг бараг гурван долоо хоногоор сунгасанд сая сая хүн их завтай болсон.

"Цагаан сарын үеэр бид ихэвчлэн гэртээ байдаг. Харин шинэ вирусээс болж гэртээ байхаас өөр аргагүй болж байна" хэмээн 24 настай Жанчао Ян ярьжээ. Тэрбээр барилгын ажил эрхэлдэг ч сүүлийн хэдэн долоо хоногт үргэлж л цахим тоглоом тоглож байгаа аж.

Ян цагаан сараар Хэнань муж руу гэр бүл дээрээ оччихоод амьдардаг хот болох Гуандон мужийн Донгуанд ирсэн байна. Тийнхүү тэрбээр хоёрдугаар сарын 17 хүртэл 14 хоног гэртээ байх ёстой болжээ. Харин өөр тийш аялаагүй Гуандоны иргэдэд хоёрдугаар сарын 9-нөөс эргэн ажилдаа орохыг зөвшөөрсөн байна.

Тэрбээр "Энэ амралтын өдрүүд хэтэрхий урт байна" хэмээн ярьжээ. Мөн зарим ажлаа гэрээсээ хийж байгаа учир цалинд нь өөрчлөлт ороогүй аж.

Гар утсанд зориулсан Tencent компанийн "Honor of kings" тоглоом нэгдүгээр сарын 30-наас хойш хамгийн их тоглогчтой болж байна хэмээн Ази дахь тоглоомын зах зээлийг хариуцан судалдаг Nico Partners компани мэдээлжээ.

Карентин эхэлснээс хойш Хятад дахь Iphone хэрэглэгчдийн тоглоом татан авалт 27.5 хувиар өссөн байна. Мөн Хятадад алдартай тоглоомын нэвтрүүлгийн платформ Douyu-гийн бэлтгэдэг "Honor of kings", "PUBG", "LOL" зэрэг тоглоомын нэвтрүүлгүүд өнгөрсөн жилийнхээс хоёр дахин алдартай болсон байна. Жишээ нь, "Honor of kings" тоглоомын нэвтрүүлэг 63 сая үзэгчтэй болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж