Путин: Би хэзээ ч ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Путин: Би хэзээ ч ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй

Путин: Би хэзээ ч ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.02.13/ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх комиссын хуралд оролцох үеэрээ уламжлалт гэр бүлийн харилцаа, ижил хүйстний гэрлэлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд ижил хүйстний гэрлэлтийг хэзээ ч хуульчлахгүй. Би өмнө нь энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Гэрлэлт гэдэг бол зөвхөн эр, эм хоёр хүний хоорондын харилцаа. Би уламжлалт гэр бүлийн харилцааны үнэт зүйлийг эрхэмлэсээр ирсэн. Дахин хэлье. Эцэг, эх гэж хоёр хүн л байх ёстой. Хоёр эцэг, эсвэл хоёр эх гэж байх ёсгүй” хэмээн хэлсэн байна.

Орос улсыг 20 жил удирдсан Владимир Путин үнэн алдартны шашны үнэт зүйлийг дээдэлсээр ирсэн ба ЛГБТИ-ийн харилцаа, ижил хүйстний гэрлэлт зэрэг барууны хэт либерал үзлээс Орос улс хол байх ёстой гэсэн үзлийг баримталдаг гэдгээ удаа дараа илэрхийлсэн юм.

Түүний нэгдүгээр сард Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шийдвэр нь барууны чигийг баримтлагч улс төрийн хүчнүүдэд ижил хүйстний гэрлэлтийг хуулинд тусгах нөхцөл боломжийг бүрдүүлээд байгаа юм. Гэсэн ч эрх баригчдын зүгээс үүнийг эрс няцааж байгаа ажээ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
184
ЗөвЗөв
11
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж