Бостон Селтикс баг Кевин Гарнеттийн дугаарыг мөнхөлнө

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Бостон Селтикс баг Кевин Гарнеттийн дугаарыг мөнхөлнө

Бостон Селтикс баг Кевин Гарнеттийн дугаарыг мөнхөлнө

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 17 удаагийн аварга Бостон Селтикс баг Кевин Гарнеттийн 5 дугаарыг 2020-2021 оны шинэ улирлын дундуур ТД Карденд мөнхлөхөө зарлалаа. Бостон Селтикс баг өнөөдөр/2020.02.14/ талбай дээрээ Лос-Анжелос Клипперс багийг хүлээн авч тоглосон тоглолтын нэгдүгээр үеийн завсарлагаанаар Кевин Гарнеттэд хүндэтгэл үзүүлэн, гайхалтай замналыг нь түүвэрлэсэн бичлэгийг олон нийтэд дэлгэжээ.

Кевин Гарнетт энэ тухайд “Миний дугаарыг мөнхлөх болсон Бостон Селтикс багт талархаж байна. Намайг үргэлж дэмжиж, туслалцаа үзүүлдэг байсан багийн эзэн Данни Эйнж, ахлах дасгалжуулагч Док Риверс, багийн нөхөд болон Селтиксийн фэнүүддээ баярлалаа” хэмээжээ.

Кевин Гарнеттийн хувьд анх 2007 онд Миннесота Тимберуолвес багаас солилцоогоор Бостон Селтикс багт ирж, Пол Пирс, Рэй Аллен нарын хамтаар хүчирхэг “их гурвал”-ыг үүсгэн 2007-2008 оны улиралд 66-16 гэсэн амжилтаар лигийг тэргүүлээд зогсохгүй NBA-ийн аварга болж байсан юм. Мөн тэрбээр Селтиксийн өмсгөлтэй 2007-2013 онуудын хооронд хүчин зүтгэж 15.7 оноо, 8.3 самбараас бөмбөг авалт дунджилж таван удаа бүх оддын тоглолтод сонгогдож, 2007-2008 оны NBA-ийн “Шилдэг хамгаалан тоглогч”-ийн шагнал хүртсэн.

Одоогийн байдлаар дугаарыг нь мөнхлөх өдөр хараахан товлогдоогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж