Уханьд ажиллаж байсан хоёр сурвалжлагч яагаад алга болов? | News.MN

Уханьд ажиллаж байсан хоёр сурвалжлагч яагаад алга болов?

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Уханьд ажиллаж байсан хоёр сурвалжлагч яагаад алга болов?

Уханьд ажиллаж байсан хоёр сурвалжлагч яагаад алга болов?

Хятадын хоёр сурвалжлагч Ухань хотод ажиллаж, бодит  үнэнийг хүмүүст мэдээлэхийг зорьж, зураг, бичлэг нийтэлж байгаад сураггүй алга болжээ.

Сэтгүүлчдийн нэр нь Фан Бин болон Чен Чюши. Уханийн бодит байдлыг мэдээлсэн тэдний бичлэгүүдийг мянга мянган хүн үздэг байв. Гэвч сүүлийн үед тэднээс сураг дуулдахгүй байгаад олон мянган дагагчид нь санаа зовцгоож байна.

ФАН БИН ГЭЖ ХЭН БЭ?

Фан Бин нь Ухань хотод амьдардаг бизнес эрхлэгч. Тэрбээр анх нэгдүгээр сарын 25-наас эхлэн Ухань хотод байдал ямар байгааг  бичлэг хийн, бодит байдлыг мэдээлэхийн тулд бүх чадлаараа хичээхээ амалжээ. Түүний бичлэгүүдийг БНХАУ-аас үзэхэд хориотой ч хүмүүс VPN ашиглан нууцаар үздэг байв.

Тэрбээр жолоо барин Ухань хотоор явж, энд, тэнд байдал ямар буйг харуулсан эхний бичлэгүүд нь мянга гаруй хандалт авчээ. Харин хоёрдугаар сарын 1-нээс Фан Бин хүмүүсээс ярилцлага авдсан бичлэгээ цацаж эхэлсэн байна.  Уханийн нэгэн эмнэлгээс найман цогцос гарган машинд ачиж буйг харуулсан түүний бичлэг 200 мянган хандалт авсан байна.

Тэр үдэш цагдаа нар түүнийг баривчлан, дахин бичлэг хийхгүй байхыг сануулаад байцаалт аваад сулласан талаар Фан мэдээлжээ.  Хоёрдугаар сарын 9-нд нийтэлсэн 13-хан секундын бичлэгт "Бүх ард түмэн минь бос. Засгийн эрх мэдэл, хүч чадлыг ард түмэнд буцаан өг" гэх яриа бичигджээ.  Энэхүү 13 секундын бичлэгээс хойш тэрбээр ор сураггүй болсон бөгөөд сэтгүүлчдэд юу тохиолдсоныг одоогоор хэн ч мэдэхгүй байна.

ЧЕН ЧЮШИ ГЭЖ ХЭН БЭ?

Чен Чюши нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дунд аль хэдийнэ нэр хүндээ олсон хүний эрхийн хуульч. Тэрбээр өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Хонгконгийн жагсаалын үеэр бодит байдлыг газар дээрээс нь сурвалжилсан бичлэг цацаж байжээ.

Түүнийг эргэн эх орондоо буцан ирэхэд эрх баригчид хараа, хяналтдаа авсан байна. Чен Чюшигийн Хятад цахим аккаунт устгагдахаасаа өмнө 700 мянга гаруй дагагчтай байв. Гэвч тэр бууж өгөөгүй юм. 2019 оны аравдугаар сард Чен youtube хуудас нээж, 400 мянган дагагч, твиттер дээр 265 мянган уншигчтай болжээ.

Тэрбээр нэгдүгээр сарын сүүл үеэр Уханьд очиж, нөхцөл байдлын талаар хүмүүст үнэнийг дуулгахаар шийджээ. Чен эхний бичлэг дээрээ "Би өөрийн камераар дамжуулан бодит байдлыг та бүхэнд үнэнээр нь хүргэнэ. Юуг ч нууж хаахгүй гэдгээ андгайлъя" гэж амалсан байдаг.

Чен Уханьд олон эмнэлгээр орж, өвчтөнүүдээс яриа аван нөхцөл байдлыг хүргэж байв. Тэр өөрийгөө хэчнээн их эрсдэлд оруулж буйгаа мэдэж байсан аж. Тэрбээр BBC агентлагт өөрийгөө хэр удаан амьд байхаа ч мэдэхгүй гэдгээ ярьсан байна.  "Дээрээс мэдээлэлд их хатуу цензур тавьж байна. Жишээ нь, миний мэдээг цааш нь түгээсэн хүмүүсийн хуудас устгагддаг" гэжээ.

Хоёрдугаар сарын 7-нд түүний твиттерт сүүлийн бичлэг нь нийтлэгджээ. Бичлэг дээр түүний найз болон ээж нь гарах бөгөөд Чен нэг хоногийн өмнө алга болсон тухай ярих аж. Түүний найз гэх Шиү Шиаодон сүүлд нь хүчээр карантилагдсан талаар youtube-д бичлэг нийтэлжээ.

ЭРХ БАРИГЧИД ЮУ ГЭВ?

Хятадын эрх баригчид тэдний талаар ам чангатай байна. Фан Бин болон Чен Чюши нар одоо хаана байгаа, мөн карантилагдсан бол хэзээ суллагдах талаар албан ёсны тодорхой мэдээлэл алга байна. Тэдний дагагчид хоёр сурвалжлагчийг нэг бол цагдаа нар авч явсан, эсвэл хүчээр карантилсан гэж сэжиглэж, ядаж ар гэрт нь мэдээлэхийг шаардаж байгаа юм.

ЯАГААД АРД ТҮМЭН САНАА ЗОВЖ БАЙНА ВЭ?

Бээжин засгийн бодлогыг шүүмжилсэн идэвхтэнүүдийг чимээгүй болгохдоо нэн туршлагатай. Өвчин илэрсэн эхний үед  аль болох нууцлахыг хичээж байсныг бүгд мэднэ. Тиймээс энэ шинэ асуудал биш  гэж "Хүний эрхийн харуул" (HRW)-ын судлаачид хэлжээ.

Ли Венлиан гэх нэгэн нүдний эмч арванхоёрдугаар сарын эхээр вирусийн тухай анх бусдад сэрэмжлүүлэхэд цагдаа нар түүнд сануулга өгч, чимээгүй болгосон. Ли эмч хожим тэрхүү вирусээс өвчилж, нас барсан. Ли эмчийн үхэл ард түмний уур хилэнг бадрааж, Хятадын эрх баригчдыг багагүй сандраасан бөгөөд тэд Ли эмчийн үхлийн тухай аливаа мэдээлэлд бүр ч их цензуртэй хандаж эхэлсэн юм.

Хүний эрхийг хамгаалагч Ячиү Ван "BBC" агентлагт "Хятадын эрх баригчид онц ноцтой нөхцөл байдлын үед, засгийн газрыг шүүмжилсэн, үнэнийг хэлсэн, хүний эрхийн төлөө дуугарсан иргэдээ донгодож, хүчээр чимээгүй болгодог арвин их түүхтэй. Жишээ нь, 2003 оны SARS8 2008 оны Уэньчуаны газар хөдлөлт, 2011 оны Уэньжөү дэхь галт тэрэгний осол, 2015 оны Тианжин дахь химийн үйлдвэрийн дэлбэрэлт. Эрх баригчид мэдээллийн эрх чөлөө гэж юу байдгийг, ил тод байдал, хүний эрхийг ойлгож, хүндэлж сурах хэрэгтэй. Бүгдийг нууснаараа тэд өөрсдийнхөө нэр хүндийг унагаж байна" гэжээ.

Хятадын мэдээллийн сайт Weibo дээр хоёр сурвалжлагчтай холбоотой олон сэтгэгдэл устгагдаж байгаагаас нэгэн сэтгэгдлийг BBC агентлаг амжиж хадгалан авчээ. Сэтгэгдэл дээр "Тэд түүхийг дахин бичиж, аажим аажмаар Чен Чюши гэдэг хүн хаана ч амьдарч байгаагүй мэт болгоно" гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 192.82.77.199

Corona hun turulhtund olon yumiig dahin shineer harah bolomj ugch baina. Ardchilal gej yu ce. Hunii erh haa hureed duusah ve rh metiig.

Avatar

зочин 2020-02-14 202.179.24.132

Манайд COVID-19 орж ирсэн үү? Өдөрт хэдэн хүн өвчилж байгаа тоо байна уу? Нас баралт ямар байна вэ? Ер нь МУ-д нэг аймагт нэг жилд 287 хүн хорт хавдраар нас барсан статистик байна. Юунаас болсон судалгаа хийгээд ард түмэнд мэдээлж өөрийгөө хамгаалах боломж олгодог уу? Мэдээлэл ил болсноор мэдээлэл авч сураагүй ард түмэн л буруу панизт автах эсэвл ашигладаг. Сэтгэгдэл бичсэн хүмүүс мэдэдэллийг хаах нь зөв гэсэн талд их соёлтой, бичих чадвар сайтай нь илт байна. Зарим нэг нь ч нөгөө л … түвшинд

Avatar

HM 2020-02-14 62.252.205.73

Яахын чадаж байгаа юманд арга байхгүй.

Avatar

зочин 2020-02-14 202.179.24.132

баабарыг дагагч ба мөрөөдөгч

Avatar

Зочин 2020-02-14 117.111.25.200

Энэ уг нь хятадын сэтгүүлчидын тухай ба хятад улсын тухай мэдээлэл байх юм гэтэл энд коммент бичигчид яагаад монголыг хамаатуулаад шүүмжилээд унав хятадыг шүүмжлэх ёстой юм бишүү тагнуулынхан юу хийж байнаа хятадын тагнуулууд болон ухуулагч нар бүх муу зүйл бүхныг монголд шүүрч нааж харлуулах муулах ажиллагаа маш их идвэхжиж байгааг харж байна уу анхаарна уу

Avatar

Bold o 2020-02-14 223.38.30.165

End erliizuud yazganaj bh shiv dee ter hyatad ruugaa zailaach

Avatar

ХАРДАГЧ ЭТГЭЭД 2020-02-14 66.181.189.167

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР, ҮАБЗ ХЯТАДЫН УДИРДАГЧДААС ЮУГААРАА ЯЛГАРАХ ВЭ? ХАРИН ЭНД ЮУ НУУЖ БАЙГАА БОЛ ДОО? ӨДӨР БҮР АЛБАНЫ МЭДЭЭ ЯВЖ БАЙГАА Ч НЭГ Л СЭЖИГТЭЙ .

Avatar

Зочин 2020-02-14 150.129.142.237

Өдөр бүр хэдэн зуугаараа үхэхгүй л байгаа биздээ баталгаа нь тэр

Avatar

Зочин 2020-02-14 117.111.25.200

Монголд тийм юм байхгүй хүн өвдөөд үхсэн бол ар гэрийнхэн болон ойр тойрных нь шууд л мэднэ монголд бүх зшйл нээлттэй

Avatar

зочин 2020-02-14 64.119.24.4

Бидэнд Хятадын одоогийн дэглэмийг муухай харагдуулах сонирхол хэн нэгэнд байгаа бололтой. Уг бид тэднийг сайн мэддэг. Ѳдгѳѳ тэднийг ил муухайчлаад Монголчууд бидэнд ямар ч ашиггүй…..

Avatar

Зочин 2020-02-14 43.228.131.45

лаагаа иднэ үү лувангаа эднэ үү энэ хүмүүст ямар хамаа байна. өөрсдийгөө хичээцгээ

Avatar

hi 2020-02-14 202.179.31.6

yostoi unen. urd bhorsh chadalaaraa uej bgaa. Uul ni ee hund uyed setgel sanaagaar mash sain demjeed ogbol ted hezee ch martahgui!!!!!!!!!!

Avatar

Nuhuulaa biz 2020-02-14 150.129.140.24

China l bolson hoino nuhaad l hayachaa biz

Avatar

Зочин 2020-02-14 182.160.1.179

Энэ коронагийн дүйвээнээр Хятадад их юм дуулдана даа. Ардчилсан хөдөлгөөнүүд ч үүсэх байх

Avatar

Манай засгийн газар бас адил байх хэрэгтэй 2020-02-14 192.82.65.180

Зарим хүмүүс, сурвалжалгч нар бодит байдлыг сурвалжлах нь эрх чөлөө, ардчилал гэдэг боловч нөгөө талаараа энэ нь нийгмийн тайван байдлыг алдагдуулж, хүмүүсийг сандралд оруулах зүйлс хийж байгаагаа ердөө ухаардаггүй. Тэгсэн атлаа хүмүүсийг статистик тоогоор нь аливаа бүтэмжгүй болсон зүйлийн талаар ярихдаа инхэнх нь сэтгэцийн өвчтэй, хүлээж авах чадамжгүй энэ тэр гэдэг. Тиймээс муу мэдээ тараахдаа сэтгэцийн /архи хэрэглэдэгээс болдог гэж ШУ үздэг/ өвчтэй олонхи яаж хүлээж авахыг сайн бодсон дээр,

Avatar

Зочин 2020-02-14 202.126.89.49

Bbc ингэж хор хутгахдаа гаргууд шүү.

Avatar

Зочин 2020-02-14 211.218.119.33

Айж сандарсан олон хүмүүс зүгээр хөлбөмбөгийн стадионоос гарах гэж зүтгэхдээ л бие биенийгээ өчнөөн олноор нь дарж гишгэлж алдаг. Мэдээллийн эрх чөлөө гэдэг үнэ цэнэтэй боловч тэрийг зөв боловсруулж хүлээж авах чадваргүй хар масс хийрхэлд орчих юм бол вируснээсээ дор юм болох байлгүй. Манайд юмны үнээ нэмэх гэсэн хэдэн ченжүүд Монголд илэрлээ гээд цуурхал тараахад л бүгд хүнсний зах руугаа дайрсан. Тэрбум хүнтэй орон хийрхчвэл тэгээд…

Avatar

Зочин 2020-02-14 202.180.218.37

Санал нэг байна

Avatar

Irgen 2020-02-14 103.10.20.34

Neeren tiim bh shu.

Avatar

ганаа 2020-02-14 202.180.218.37

Санал нэг байна

Avatar

Зочин 2020-02-14 182.160.34.185

Монголд бас ухаалаг хүмүүс байна аа байна. Хэвлэлийн эрх чөлөө гэж хуцдаг халтарууд цагаа тулахад ямар ч хариуцлага хүлээж чадахгүй, өөрөө үүмээн самуун дэгдээснээ мэдэхгүй байж засгийн газраа үүмээн самууныг сайн зохицуулж чадсангүй гээд шүүмжлээд л сууна.

Avatar

Зочин 2020-02-14 122.201.31.31

тийм шүү гэвч эрүүл ухаантнууд одоо цагт ховор байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж