Аравдугаар сарын 29: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 29: Өдрийн гол үйл явдлууд

Аравдугаар сарын 29-ний өдрийн гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 


Хятад олон улсын анхаарлын төвд

 

 

Эхлээд Си Жиньпинийг АНУ хүлээн авлаа. Дараа нь Лондон түүнийг хүлээв. Британи Дундад улсаас 60 тэрбум долларын гэрээ авлаа. Одоо Ангела Меркель Бээжинд албан ёсны айлчлалаар хүрэлцэн очиж өнөөдөр Бээжинд газардлаа. Герман Хятадын худалдааны том түнш бөгөөд тэр статусаа Британид алдахгүйг хичээж байна. Берлин Хятадаас хүчтэй хамааралтай. Дундад улсад хийж байгаа экспорт нь немецийн бизнест жилдээ 75 тэрбум евро авчирдаг. Үүний гуравны нэг нь авто аж үйлдвэр бөгөөд харин Хятадын импорт 20 хувиар буурчээ. Тийм ч учраас Германы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Volkswagen –ны шинэ босс багтжээ.

 

Донбасст Оросын хүмүүнлэгийн 43 дахь цуваа очлоо

 

Фото: Дмитрий Лекай / "Коммерсантъ»

 

Оросын Онцгой байдлын яам өнөөдөр өглөө Донбасс руу хүмүүнлэгийн тусламжийн 43 дахь цувааг явууллаа. Түүний бүрэлдэхүүнд зуун ачааны машин 1,1 тонн хүмүүнлэгийн ачааг хүргэлээ. Машинууд хилийн үзлэгийн дараа хоёр хуваагдан Донецк, Луганск хот руу явжээ.

 

Европын нисэхийн салбар хямарч байна

 

 

 Европын нисэхийн салбар хямралын асуудалтай байна. Түүнийг нь хямдхан үнэтэй онгоцны шатахуун ч аварч чадахгүй байгаа юм. Өнөөдөр Air France компани III улирлын дүнгээ нийтэлж байна. Өмнөх улиралд нь 6,5 тэрбум евро олсон ч цэвэр хохирол нь 80 сая евро болсон юм. Компанид шинэчлэл хэрэгтэй болсон ч Үйлдвэрчний эвлэл нь түүний эсрэг байгаа юм. Орон тооны цомхотгол хийх гэсэн сүүлчийн хуралдаанаас Air France-ийн боловсон хүчний дарга арай гэж эсэн мэнд гарч байлаа. Харин цамцгүй үлдсэн юм. Компанид туслах нэг хувилбар нь түүний 15 хувийг Голландын засгийн газарт зарах  явдал байв. Гэтэл Францын Сангийн сайд Йерун Дейсселблум нь компани өөрөө өрсөлдөх чадвартай болтол тэр наймааг хийлгэхгүй гэсэн байлаа.

 

800 мянга гаруй хүн Европын орнуудаас орогнол хүсчээ

 

Фото: © EPA/Armin Wiegel

 

Европын орнуудаас орогнол хүссэн хүмүүсийн тоо 800 мянга гаруй болсон нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин их байлаа. Энэ тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газраас мэдээлжээ.

 

“Нийт орогнол хүсэн гаргасан өрөгдлийн тоо Европын 38 оронд байгаа ба дундажаар 60-115 мянга гэсэн хэлбэлзэлтай байна” гэж тус байгууллага тэмдэглэжээ.

 

Орогнол хүсэгчдийн ихэнх нь Сири, Афганистан, Иракийн иргэд бөгөөд бас Албанийн хөдөлмөрийн цагаач иргэд олноороо Европт амьдрах хүсэлтээ гаргаж байгаа ажээ.

 

АНУ-ын эдийн засаг доороо хий эргэх болжээ

 

 

Өнөөдөр АНУ-ын ДНБ-ний III улирлын мэдээлэл нийтлэгдэх юм. Өнгөрсөн II улиралд эдийн засгийн өсөлт нь бараг 4 хувь байсан юм. Харин шинжээчид гуравдугаар улиралд өсөлт 1,5 хувь байна гэж дүгнээж хүлээж байгаа. Шинжээчдийн ихэнх, Төв банкаа бодлогын хүүгээ энэ жилд нэмэхгүй гэж хэлж байгаа юм.  Бизнес хямд зээлгүйгээр урагшлахгүй.  Тэр нь S&P 500 индекст багтдаг компаниудын ашиг 4 хувиар  буурснаас харагдаж байгаа.

 

 

Украины өрийн байдал дахиад л хурцатлаа

 

 

Украины ерөнхий сайд Арсений Яценюк  хэрэв Орос зээлдүүлсэн мөнгөнийхөө  бүтцийн өөрчлөлтийг хийхгүй бол авах ёстой өрнөөсөө нэг ч цент авахгүй гэж мэдэгдсэн юм. Өнөөдөр Лондон хотноо Украины бондыг баригчдын хуралдаан болно. Оросууд түүнд оролцохоос татгалзлаа.  Киев хувийн хөрөнгө оруулагчдын өрийг цайруулах талаар ярилцах гэж байгаа. Барууны зээлдүүлэгч нар өрийнхөө 20 хувийг цайруулсан бол Украин  өрөө 40 хувь хүртэл  цайруулж өг гэж шахаж байгаа юм.  

 

Гвинейд Эболагаар өвчлөгсдийн тоо ес болов

 

 

Фото: © AP Photo/ WHO, Mathilde Missioneiro

 

Эбола вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо Гвиней улсад өсөв. Хамгийн сүүлд Форекария гэх  Гвиней баруун хэсгийн хотод нэг гэрийн гурван хүн өвчилжээ. Өмнө нь тэдний гэрт энэ өвчнөөр нэг эмэгтэй нас барсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж