Өнгөрсөн жил Леди Гага, Тони Беннетт хоёр Cheek to Cheek цомгоороо хөгжмийн нийгэмлэгт нэгэн шинэ хувьслыг авчирч байсан билээ. Тэдний цомогт жааз хөгжмийн алдартай зохиомжуудын каверууд орсон юм. Одоо тэд үүнийхээ үргэлжлэлийг хийж, удахгүй танилцуулах гэж байна.
“Монструудын хатан хаан”, рок-н-роллын өмнөх шүтээн хоёрын анхны жаазын цомог нь ихэвчлэн Америкийн чартыг тэргүүлж байлаа. Тэнд гайхах зүйлгүй, америкчууд жаазыг хайрлаж үнэлдэг юм.
Одоо жилийн дараа энэ хосууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдээд байгаа юм. “Хөнгөн төрлийн” гучаад онуудын Америк мастер Коул Портерийн зохимжууд тэдний шинэ цомгийг бүрдүүлэх аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР