Залуучуудын УАШТ Сэлэнгэ аймагт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Залуучуудын УАШТ Сэлэнгэ аймагт болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулах насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх зургадугаар сарын 04-06-нд Дархан-Уул аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэмцээнийг эрэгтэйчүүдийн  55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жинд зохион байгуулах юм байна. Харин бөхийн чөлөөт барилдааны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 16-18-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болох бөгөөд 1990-1992 онд төрсөн 18-20 насны бөхчүүд эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66, 74, 84, +96 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жинд улсын аваргын төлөө өрсөлдөх ажээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж