Хятад хосын зочидгүй хуримын ёслол хоёрхон минут үргэлжилжээ | News.MN

Хятад хосын зочидгүй хуримын ёслол хоёрхон минут үргэлжилжээ

Хятад хосын зочидгүй хуримын ёслол хоёрхон минут үргэлжилжээ

Хятад хосын зочидгүй хуримын ёслол хоёрхон минут үргэлжилжээ

Хятадад зочидгүй хуримын ёслол олон болж байгаа ажээ. Шинэ төрлийн коронавирус буюу "Covid-2019″-ийн дэгдэлтийн улмаас нэгэн залуу хос зочидгүйгээр хуримын ёслолоо үйлдсэн байна.

Өнгөрсөн Пүрэв гаригт Хятадын зүүн хэсгийн Шандун мужид болсон хосын хурим ердөө хоёрхон минут үргэлжилсэн бөгөөд зургаан хүн л оролцжээ. Хуримын ёслолын үеэр Жан Лун, сүйт бүсгүй Чэн Сяо болон тэдний эцэг эхчүүд бүгд масктай байсан аж. Энэхүү ёслолыг сүйт бүсгүйн эцэг “хөтөлж”, ээж нь гэрэл зурагчнаар “ажиллажээ”.

Хятадын эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас иргэдээ гэртээ байж, хүн олноор цугласан газруудаас зайлсхийхийг зөвлөсөөр буй юм. Үүнтэй холбоотойгоор олон хос хуримаа хойшлуулахад хүрчээ. Гэвч Жан Лун, Чен Сяо нар гэрлэх ёслолоо товлосон цагтаа зохион байгуулахаар шийдсэн байна.

Жан Лун хэлэхдээ “Одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан бид зочид урихгүй, хүлээн авалт зохион байгуулахгүй байхаар шийдсэн" гэжээ. Мөн тэрбээр сүйт бүсгүй нь хуримын ёслолын үеэр маск зүүсэн байсан тул ямар өнгөөр уруулаа будсан байсныг нь ч харж амжаагүйгээ өгүүлсэн байна. Аав, ээж нь товчхон үг хэлж, улмаар хосууд тэнгэр газар, эцэг эх, бие биедээ мэхийн ёсолсон ч хуримын тангараг өргөх боломж олдоогүй аж.

Жан Лун, Чен Сяо нар өмнө нь Хятадын уламжлал ёсоор тансаг хурим хийхийг хүсч байжээ. Чэн Сяо “Бүх зүйл бидний төсөөлж байснаас эсрэгээр эргэсэн. Хурим хямд төсөр болж, хэдхэн зуун юань зарцуулсан. Гэхдээ мэдээжийн хэрэг энэ хамаагүй л дээ. Хамгийн чухал нь тэр миний хувьд зөв сонголт байлаа" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Хуримын ёслолоос буцах замд албаныхан хосуудын эрүүл мэндийг шалгахаар гурван удаа зогсоосон байна. Сайн дурынхан хосуудын биеийн халууныг хэмжиж, тэдэнд баяр хүргэн, аз жаргал ерөөн үджээ.

Эх сурвалж: XINHUA
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 139.5.218.171

Иш зайлуул, хөөрхий дөө. Уг нь амьдралд ганц л тохиох тун ч тэмдэглэлт арга хэмжээ сэн. Гай газар дороос гэж энэ дээ. Хичнээн хүний өч төчнөөн аз жаргалын төсөл хөтөлбөрүүд нуран унав даа. Үгүй яахав хэдэн халтар төгрөг хэмнэсэн, гэж сэтгэлээ зогоохымдаа

Avatar

Зочин 2020-02-14 182.160.39.230

Харин ч ховор өвөрмөц содон дурсамжтай элдэв чирэгдэл хийрхэлгүй сүүпер хурим бус уу?

Avatar

Зочин 2020-02-14 45.51.113.91

Коронавирус байхад манай панзчид л цагаан сар хийлгэх гээд сандраалаа шүү

Avatar

Зочин 2020-02-14 119.40.103.37

ДАЙН БОЛЖ БАЙСАН Ч АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ, КОРОНАВИРҮС ДЭГДСЭН Ч ХАЙР МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж