Нийслэлчүүд баярлаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлчүүд баярлаж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд баярлаж байна

 

Өнөөдөр Улаанбаатар хот 376 нас хүрч, нийслэлчүүд төрсөн өдрөө тэмдэглэж байна. Жил бүр энэ өдөр нийслэлчүүд, хотынхоо анхны шавыг тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлдэг уламжлалтай. Түүхийг сөхвөл одоогоос 376 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг болсон юм. Мөн Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж “Нийслэлийн туг”-ийг мандуулдаг юм. Энэ жилийн тухайд нийслэлийн баярын жагсаалыг хувийн хэвшлийнхэнтэй нийлж, зохион байгуулсан нь шинэлэг байлаа.  

Замын түгжрэл, хальтиргаа зам, агаарын бохирдол зэрэг нийслэлчүүдийг хөмсөг зангидахад хүргэдэг олон бэрхшээл бий. Тэгвэл өнөөдөр иргэд хэсэгхэн хугацаанд ч гэсэн бие биедээ инээмсэглэл бэлэглэж, хотын төрсөн өдрөө хөгжилдөн тэмдэглэв. Хотын гудамж дахь иргэдийн инээмсэглэх шалтгаан нь ердөө баярын парад байлаа. 

Нийслэлчүүдэд эерэг уур амьсгалыг авчирсан баярын жагсаалыг цаашид ч  уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн баярын жагсаал Улсын их дэлгүүрээс эхэлж, Цэцэг төвийн уулзвараар эргэн Анкара гудамжаар үргэлжлэн явав. Энэхүү баярын жагсаалийг анх удаагаа иргэд болон хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо, саналыг хотын удирдлагууд дэмжиж хамтран зохион байгуулсанаараа онцлог аж.

 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-29 202.70.38.98

bayarlaad baigaa hun mongold,ter tusmaa UB d baigaa yum uu,gudamjaar duuren urvaisan humuus l baina.AH ard tumnee urvailgaj baigaagaa meddeggui yum uu,2012 ononoos omno AH gegch baliaruud garch irehees omno harin ard tumen ineedeg baisan yum AH baliar hulgaichuud uter turgen *****,dald or

МӨС 2015-10-29 103.26.194.209

ЗАМАА , МӨСӨӨ ЦЭВЭРЛЭ

munkhuu 2015-10-29 104.59.120.41

хөөе ядуу дээрээ дандаа урвайж явах хэрэг үү, заримдаа бас баясаж баярлах хэрэгтэй, энэ дургүйцээд байгаа хүмүүс хол очоод харахгүй л байхгүй юу, юм болгонд мөнгө мөнгө гэж царай алдаж үглэж дуулдгаа болиосой. Зургийг харахад гоё парад болжээ, дэргэдээс нь үззвэл бүүр ч гоё байсан биз

zochin 2015-10-29 103.229.122.96

Hairiin mungu yah gej ingej demii yumand mungu urdeg bn aa

zochin 2015-10-29 103.229.123.80

ajilguichuudiig salhiluulahiin tyld ajiltai olon hunii tsag zaviig ursen dee.Zubhun zamiin hudulguuniig sanaarai,bas talbain orchmiin hog hayagdaliig.

Зочин 2015-10-29 58.122.150.191

Saihan parad bolson shuu . Buh ymiigl hyamarch bn amdiral hetsuu bn gej hudlaa uls torjuulj ireedl uls dayaraa gunduu ganduu ard irgedee buur nohoin hoolton boltson meteer surtchilj baliar zavaan har PI-AR urgelj tsatsan songuulid yalah ochuuhen atgag sanaa ovortlood buhel buten uls dampuurahiig husch MAH-gartatsgaahaa bolimoor yumaa !

цуөуцф 2015-10-29 202.179.28.224

Худлаа шоудахаа болимоор юм муусайн матарнууд