Зэрлэг ан амьтад идэш тэжээлээ чөлөөтэй хайх боломжтой болжээ | News.MN

Зэрлэг ан амьтад идэш тэжээлээ чөлөөтэй хайх боломжтой болжээ

Зэрлэг ан амьтад идэш тэжээлээ чөлөөтэй хайх боломжтой болжээ

Зэрлэг ан амьтад идэш тэжээлээ чөлөөтэй хайх боломжтой болжээ

Увс аймгийн Сагил сумын Цагаан гол орчмын хилийн торыг зэрлэг ан амьтдын шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй болгох үүднээс нээсэн байна. Үүний үр дүнд ОХУ-ын Тува улс болон Увс аймгийн нутагт амьдардаг зэрлэг ан амьтад идэш тэжээлээ хайх боломжтой болжээ.

Энэ сарын 8-наас 11-ний өдрүүдэд Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны хамт олон Сагил суманд ажилласан байна. Тэд Сагил сумын Цагаан голын хил орчмын Хөндлөн, Можаагийн зааг, Хөх давааны хэцүү хөтөл зэрэг гурван газарт аргаль хонь болон бусад ан амьтдын шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй болгох зорилгоор хилийн торыг нээж гарц, үүд хийжээ.

Хилийн торыг чөлөөлөх ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр тус аймгийн БОАЖГ, Хилийн цэргийн 0245-р ангийн харьяа 2-р заставын хамт олонтой хамтран хийж гүйцэтгэсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-14 27.123.213.78

НӨГӨӨ ТУВАГИЙН ХУЛГАЙЧ НАР НЬ МАЛЫН ХУЛГАЙГАА ХИЙХЭД ЧӨЛӨӨТЭЙ БОЛЖ ДЭЭ

Avatar

Увс биш 2020-02-14 122.201.24.84

Увсууд нүүгээд хот ороод ирчихсэн юм чинь юу хулгайлах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж