ЭМЯ: БНХАУ-аас хил нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлана | News.MN

ЭМЯ: БНХАУ-аас хил нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлана

ЭМЯ: БНХАУ-аас хил нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлана

ЭМЯ: БНХАУ-аас хил нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлана

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсад коронавирусийн сэжигтэй 120 гаруй тохиолдол бүртгэгдэж, иргэдийг судалж тандалт судалгаа хийж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд есөн хүн хянагдаж байна. Дорноговь, Баян-Өлгий аймгаас сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн коронавирусийн халдварыг эцсийн байдлаар оношлох оношлуурын шинжилгээний хариу баттай гэдгийг ХӨСҮТ-ийнхэн мэдээлэв. Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсад эхний 200 оношлуурыг илгээсэн бол дахин мянган оношлуурыг хүлээн аваад буй. Харин коронавирусийн оношлуураар нэг өвчтөнийг 4-5 удаа үзэж байж шинжилгээний хариу бодит гардаг гэх мэдээллийг албаны эх сурвалжууд үгүйсгэж байна. ХӨСҮТ-ийн захираг Г.Нямхүүгийн хэлснээр коронавирусийн оношлуураар нэг л удаа оношилж, шинжилгээний хариуг баталгаажуулах юм байна. Иймд шинжилгээний хариу гарсан тохиолдолд дахин Япон улс руу илгээж баталгаажуулах шаардлагагүй гэдгийг тодотгож байв.

        УХАНИАС ИРСЭН ОЮУТНУУДААС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү: 2020 оны хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан Дорнод, Баян-Өлгий, шинжилгээний хариу сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-УБ онгоцоор ирсэн Хунань мужид сурдаг зургаан оюутан тусгаарлагдсан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар есөн хүн хянагдаж байна. БНХАУ-ын Ухань хотоос ирсэн оюутнуудаас коронавирусийн халдвар илрээгүй. Тэд нэгдүгээр сарын 23-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл БНХАУ-ын эмч нарын хяналтад байсан. Эх орондоо ирээд ХӨСҮТ-д эмчийн хяналтад байх хугацаандаа ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Маргааш оюутнуудын 14 хоногийн хугацаа нь дуусах учраас бид хуралдаж шийдвэрлэхээр болсон.

ИРГЭД ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛЭЭ МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙНА

ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн 120 гаруй иргэнийг судалж, тандалт судалгаа хийж байна. Иргэдийн дунд Зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл явсан тохиолдол байгаа ч мэдээллээ үнэн бодит мэдээлэхгүй байгаа нь хүндрэл учруулж байна. Өвөрхангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэх иргэнээс улирлын томуугийн шинж тэмдэг илэрсэн. Мөн урд хөршид дэгдсэн шувууны ханиад манай улсад одоогоор бүртгэгдээгүй.

БНХАУ-ААС ХИЛ НЭВТЭРСЭН ИРГЭДИЙГ ӨНӨӨДРӨӨС ТУСГААРЛАНА

Гадаад харилцааны яамны мэдээлж буйгаар, өнөөдрөөс эхлэн БНХАУ-аас Монгол Улсын хилээр нэвтэрч буй иргэдийг 14 хоног тусгаарлана гэдгийг мэдэгдлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Эх орондоо ирэх хүсэлтэй 400 орчим иргэнийг авчрах асуудлыг зохион байгуулна. Тэд хүсэлтээ өгвөл бид энэ асуудлыг шийдвэрлэнэ. Мөн Эрээн болон Хөх хот орчимд зорчихоор тасалбар авсан байсан 50 орчим иргэний асуудлыг шийдвэрлэхээр бид ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн БНХАУ-аас ирсэн иргэдийг хилээр нэвтэрсэн даруй 14 хоног тусгаарлана.

ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан ХХААХҮЯ-наас хүнсний хомсдол үүсэх нөхцөл бүрдээгүй гэсэн тайлбар өглөө. Тус яамны мэдээлснээр Монгол Улс хилээ хаасантай холбогдуулан хүнс болон импортын бүтээгдэхүүн зогсоогүй. Гэхдээ шувууны мах, өндөг импортлохыг хязгаарлажээ. Монгол Улсад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд хомсдолд ороогүй, нөөц хангалтай бий аж. Мөн зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх тул хүнсний хомсдол үүсэх нөхцөл бүрдээгүйг онцоллоо. Түүнчлэн Монгол Улс махны экспортод тодорхой хэмжээний хязгаарлалт тавьсан бол улаанбуудайн гурилын хангалттай нөөц байгаа ч цаашид аж ахуй нэгжүүдэд гурилын хязгаарлалт тавина гэдгийг мэдэгдлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр нийтийн тээвэр, такси, жолооч нарт амны хаалт хэрэглэх, гар ариутгагч байршуулах, худалдааны төвийн ажилтан, үйлчлүүлэгч нарт амны хаалт хэрэглэж, гар ариутгагч байршуулах шаардлага тавьж буй юм байна.

БАЯН-ӨЛГИЙН ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРАВ

ОБЕГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Хонгор: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдалд зарласантай холбогдуулан НОБГ УОК комиссоорс байна. Цаашид бэлтгэсэн махаа дотооддоо нийлүүлэх тал дээр анхаарч байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Б.Нямхүү: Хуурамч мэдээлэл тараасан 20 гаруй иргэнийг илрүүлэн шалгаж байна.

Баян-Өлгий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан иргэнээс нарийвчилсан шинжилгээ авсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тусгаарлагдсан иргэн нь хоёрдугаар сарын 7-ны өдөр 21 настай эрэгтэй Замын-Үүдээс Улаанбаатарт ирсэн бөгөөд хоёрдугаар сарын 11-ний өдөр хувийн таксигаар Баян-Өлгий аймагт очсон байна. Тухайн иргэний биед халуурсан шинж тэмдэг илэрсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ичихгүй нээ 2020-02-14 192.82.69.169

Ярьж буй нь илэрхий хулхи худал болчихоод байхад л бүр 1 цайчихсан гарууд шиг. Хэн ч та нарт итгэхгүй байхад л дөргүй бух шиг зүтгээд яриад Ичмээр ч юм шиг . Хятадаас ирээд халуурсан бусад шинж тэмдэг гарсан л бол К гэж бод гээд иргэд аль хэдийн шийдчихээд байна. Иргэд янз бүрийн хэлээр өргөн мэдээлэл аваад байна ш дээ. 24 хлног гэхээр манай гарууд 14рээд зүтгэх. Шинж тэмдгээр эмчлэх ёстой гэхэд үгүй л гэх. Шинжилгээг 3дөрвөн удаа хийх гэхэд үгүй япон явуулахгүй гэхийн. Япон явуул гээгүй шдээ

Avatar

Зочин 2020-02-14 66.181.161.127

Өчигдөр Бээжингийн онгоцноос буусан хятад монгол нийлсэн хүмүүс шууд л таксинд суугаад харина билээ. Тэднийг яах юм?

Avatar

Zochin 2020-02-14 202.131.232.117

21 xonog tusgaarla eserguutseed yanz bureer xeleed baiaagii ni torgo yag iim yued changa balaa geed xoxiroxgui shuu tadsjvaktsin gartal 6 sar tesex xetegtei

Avatar

шудрага ёс 2020-02-14 43.242.243.46

Гандан хийдийг зогсоо хамгийн их халдвар тараах газар .хоолны газрууд бааруудыг хаа .Хуйрнан шуугигч хүүхдийн бѳхийг зогсоо .Аймгуудын хѳдѳлгѳѳнийг зогсоо

Avatar

сэтгэ 2020-02-14 43.242.243.46

ОДОО ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ ЗАРДАЛЫГ ѲѲРѲѲР НЬ ГАРГУУЛЖ тусгаарла .одоо ирж буй хүмүүсийг 2 удаа сорил ав.шууд оруулж болохгүй .уханий хүмүүсийг дахин шалга

Avatar

Зочин 2020-02-14 31.173.87.251

Хятадад сурдаг оюутан 2 хоногын емне ирээл хотод зушээр л япж байна шуу дээ..Хэрвээ тэр нян тээж ирсэн бол яах болж байна аа

Avatar

Уншигч З 2020-02-14 203.98.76.9

Өвчний нууц үе 24 хоног гэж дэлхий нийтэд зарлаад байхад яагаад 14 хоног тусгаарлах юм бэ? Мөн ганц удаагийн шинжилгээгээр өвчин илрээгүй тохиолдол олон гарсан байна.

Avatar

Zochin 2020-02-14 202.131.232.117

21 conog tusgaarla buutai tserguud garga

Avatar

Зочин 2020-02-14 192.82.93.3

14 хоног тусгаарлаад хяналтаас гаргах нь зөв үү. Энэ вирус нууц үe нь 24 гэж мэдээллэж байсан биз дээ. Мэдээллээ нухацтай зөв өгч байя.

Avatar

Зочин 2020-02-14 64.119.16.2

gada dulaan bolhoor mask zuuh hund baina. gudamyaa ugah yu boljino hurdan yabgan hunii zam talbaig shursheed ugaah heregtei. delhiin eruul mendiin baiguulga ene reket lam humuus gudamy ugaabal aluulna geed daramtalsan shuu. ene SARS taraasan lam nar baihdaaa

Avatar

Zochin 2020-02-14 202.131.232.117

Bitgii tenegteed baigaaraa xendee erxleed baigaa yum

Avatar

h 2020-02-14 66.181.161.20

sariin umnuus l xyatadaas irsen xumuusiig tusgaarlax bsiin

Avatar

Энэ лам нарын тэнэгтэхийг болиулаачээ 2020-02-14 202.55.188.34

Энэ лам нарын тэнэгтэхийг болиулаачээ . Үрэл тараана нээд л . Ном уншинэ гээд л. Хуулиа дагая төрийн цагдаа

Avatar

Зочин 2020-02-14 66.181.184.102

Захын мах зардаг авгай нар маш пээдгэр байна аа.Үхрийн гуяны цул мах 16000 гэж байна лээ.

Avatar

Зочин 2020-02-14 59.153.115.169

Мөнгө олох гэж явахд өвчин тусаад үхэх аваас юуны хэрэг байхав. Хүн олноороо үхэх аюултай халдварт өвчин тарж байгаа нь хүний амь насны үнэ цэнийг улам мэдрүүлнэ. Гэтэл юмны үнийг өсгөж хэлэх нь зах зээлийн хуулийг зөрчиж байна.

Avatar

zochin 2020-02-14 150.129.142.168

MONGOL IRGEDIIG KHYATAD YAWAKHYG KHORILOO GEED BAYSAN YASAN BE? ODOO UKHSEN ATSAA KHIJ TIISHEE YAWDAG BAYNAA ? KHEDEN OIMS BANDAASH AWCHRAKH GEJ L BAYGAA , TSAGAAN SAR BOLOKHGUY, ODOO KHEREGGUY, ORKUUD

Avatar

ОНГОД 2020-02-14 202.21.109.120

ТЭР ҮМХИЙ ХАСАГИЙГ ЯАГААД ТЭГЖ ТЭНҮҮЛЧИХЭЭД ӨЧ ТӨЧНӨӨН ЗАРДАЛ ГАРГАВ, ТҮҮНИЙГ ОДООЧ ХОРИОНД БАЙЛГАЖ САЙТАН НЯГТЛАХ НЬ ЗҮЙ. ЕР НЬ МАШ МУУ АЖИЛЛАЖ БН ГЭЖ ОЙЛГОГДООД БН ШҮҮ. ЭНЭ ЦӨӨХӨН МӨРТӨӨ ХЭНЭГГҮЙ, ЗАВААН АРД ТҮМНИЙГ ИЙМЭРХҮҮ БАЙВАЛ ХАМГААЛЖ ДӨНГӨХ ҮҮ

Avatar

Зочин 2020-02-14 202.126.89.125

Хилээ хаахгүй байгаа нь тэр залуугийн буруу юу? Сарын өмнө явсан байна. Казах болохоор л онцлоод байгаа юм уу. Сэжигтэй тохиолдол ганц тэр юм уу.

Avatar

Зочин 2020-02-14 64.119.18.122

МЭРГЭЖЛИЙН БИШ, НИЙТХҮМҮҮСТ ОЙЛГОГДОХ ТАЛЫГ БОДООД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭРҮҮЛ ГАРЧЭЭ ГЭЭД БИЧВЭЛ ДЭЭР ЮМ УУ, СӨРӨГ ГЭХЭЭР МУУ ГЭЖ ОЙЛГОХ ТАЛ БАЙГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?

Avatar

Зочин 2020-02-14 192.82.93.3

Уншигчаа энэ нь эмнэлгийн албан ёсны хэллэг юм шшү.

Avatar

мээмтэй пионерийн хүүхэд 2020-02-14 192.82.73.160

яасан ч муу ярьдаг юм Арын хөалганы нов ш нууд

Avatar

14 хоног хангалттай юу 2020-02-14 202.21.122.234

14 хоног хангалтгүй, 24 хонож байж илэрч байгаа юм биш үү, тийм

Avatar

Зочин 2020-02-14 122.201.23.201

хариун ингэж хурдан гаран гэж юм байдын шал худлаа

Avatar

Зочин 2020-02-14 66.181.169.116

Гурав шинжлээд илрэхгүй байснаа дөрөв дэхэд нь илэрч байсан гээ биз дээ, Хятадад?…

Avatar

Зочин 2020-02-14 202.9.40.115

Халуураад чацга алдаад байсан шалтгаан нь юу юм бэ?

Avatar

зочин 2020-02-14 182.160.35.228

монгол хэлээр бол халдваргүй гэж гарчээ гээд биччих л дээ

Avatar

Зочин 2020-02-14 122.201.24.96

ҮНЭН ҮҮҮҮ

Avatar

Зочин 2020-02-14 122.201.19.99

koronoo chini 4 uudaa shinjilj baij ilerch baina gesen shuu dee manaih yag zuv uu.

Avatar

Зочин 2020-02-14 192.82.69.169

Бусад орнуудад Хятадаас ирэгсэд вирустэй гараад байдаг. Манайд дан хятадаас ирэгсэд халуураад халуураад тэгээд но вирус но вирус болоод байдаг үнээр со юмаа

Avatar

Шинж тэмдэгтэй л бол хэцүү дээ 2020-02-14 192.82.69.169

Дан хятадаас саяхандаа ирсэн иргэд өндөр халуураад харин манай эмч эмнэлгийнхэн шинжлээд бүгд зүв зүгээр юу ч алга . Яагаад ч юм халуурсан болтой гээд орхиод үнээр хачин биш гэж үү. Гэтэл бусад оронд хятадаас ирээд вирустай л болоод байдаг. Манайд но но болоод байдаг.

Avatar

Зочин 2020-02-14 103.9.90.3

ЭНЭ БАЛАЙ КАЗАК СӨРӨГ ГАРСАН БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ ХИЙСЭН ҮЙЛДЭЛ НЬ ДЭНДҮҮ БУСАРМАГ БАЙЛАА. ХУДЛАА ЯРЬЖ ТӨРИЙН АЖИЛД СААД УЧРУУЛСАН. ЭЕРЭГ ГАРСАН БОЛ ЯАХ Ч БАЙСАН ЮМ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛСЭН ҮЙЛДЭЛ ШҮҮ ДЭЭ! ЭРҮҮ ҮҮСГЭЖ ШАЛГА, ХОРИЖ БОЛОН ТОРГОЖ ШИЙТГЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА. БУСАД ЭРГҮҮ ОРК МАЛНУУДАД НЬ СУРГАМЖ БОЛОГ!!!

Avatar

Зочин 2020-02-14 202.9.46.44

Дэмжиж бна

Avatar

Уншигч 2020-02-14 203.98.76.9

Энэ вирус нэг шинжилгээгээр гарахгүй тохиолдол Хятад, Оросод олон гарсан гэсэн. Хятадад бүр найман удаа шинжилж байж халдвар авсныг илрүүлсэн гэсэн. Оросууд энэ вирусийг "зальтай" гэж хүртэл хэлсэн байна. Тиймээс дахин шинжилгээ хийсэн нь зөв байх

Avatar

Зочин 2020-02-14 202.21.116.94

ashgui dee balai kazah chin baahan demii tense hog baina lee korona taraagaad haychihlaa gej ih ailaa

Avatar

Зочин 2020-02-14 192.82.73.137

Цагаан Сараар зарж борлуулах гэж хямд оймс бандааш хайж Хятадаар 20 хоног тэнүүчилж явсан Баян-өлгийн эр мөн биз дээ.

Avatar

Зочин 2020-02-14 64.119.16.106

Дахин сайн шинжилгээнд оруул нэг шинжилгээ өгөөд илэрэхгүй тохиолдол байна гэсэн шүү хятададиргэн

Avatar

Зарчмаа өөрчлөөч 2020-02-14 192.82.69.169

Шинж тэмдгээр эмчилгээнд хамруулж тусгаарлах зарчмыг хэрэгжүоэх шаардлагатай болсныг Хятадын эрдэмтэд мэдэгдсэн. К вирусын харму сөрөг гарсан иргэдийг эмчилгээнд хамруулаагүйгээс тархалт ихэссэн байх магадлалтай гэсэн дүгнэлтэл хүрснээ зарласан. Оросууд ч хэлсэн 100 халдвартай хүнийг шинжиллээ гэхэд 30 харму эe рэг үлдсэн нь сөрөг гарах магадлал байна гэж. Шинж тэмдгээр тусгаарлаж эмчлэх нь зүйтэй шүү

Avatar

Зочин 2020-02-14 103.80.211.14

Автобусаар ховдруу явсан гээ биз дээ, тэр мөн үү

Avatar

Зочин 2020-02-14 202.126.88.129

Mun

Avatar

Зочин 2020-02-14 183.177.98.6

neg zuil bn dandaa bugd hytad ywsan irged haluuraad bgaa n sonin nadad iim negen taamag bn covid-19 n ezen biesee garaad amidrah chadwar n muu ym boluu tgd ulaanbaatar hotruu teewerleh ywtsad uheed ochiod shinjilgeend orohooroo surug garaad bga ym bish biz dee

Avatar

Зочин 2020-02-14 182.160.34.103

Haha. Kharin tiim.

Avatar

Зочин 2020-02-14 203.91.115.56

torgood bolov shiitgel onogduulah heregtei

Avatar

Зочин 2020-02-14 202.170.68.38

Наад тэнүүлч нөхөрт санаа зовж байлаа ашгүй дээ. Одоо хилээ хаагаад хаалгаа түгжээд авсан амар.

Avatar

hu 2020-02-14 202.179.31.13

Hudalaa baih daa. Itgehgui baina. Manaihan ter Angli hel deer baigaa zaavariig unshaad oilgood zov shinjilgee avc chadaj bn uu?

Avatar

Зочин 2020-02-14 202.9.46.16

Ашгүй дээ. Хамгийн их санаа зовоосон асуудал байсан

Avatar

Зочин 2020-02-14 202.21.109.120

АХИН ДАХИН НЯГТАЛЖ, ХАРАА ХЯНАЛТАНД БАЙЛГАН НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ АВАХ НЬ ЗҮЙ

Avatar

Корона 2020-02-14 202.179.31.60

Казах нохор ховчоо таслуулаагуй хашир суугаагуй нохор байжээ. Гараад ирэхээр нь залуучууд ховчийн хомсог томсогтэй нь тасалж огно. Энэ насандаа Эрээн явахааргуй болгоно. Монголчууд санаа зоволтгуй. Харин Хятад руу гарсан янхануудаа ухэр монголчууд битгий оруулаарай. Малнууд аа гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж