Илтгэл, нийтлэлийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Илтгэл, нийтлэлийн уралдаан зарлажээ

УИХ-ын гишүүн, доктор Ж.Батзандан гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд "Хөгжилд хүрэх гарц-Миний санал" сэдэвт илтгэл, нийтлэлийн уралдаан зарлажээ.


УИХ-ын гишүүн, доктор Ж.Батзандангийн санаачлагаар гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Хөгжилд хүрэх гарц – Миний санал” сэдэвт илтгэл, нийтлэлийн  уралдаан зарлаж байна.

Зорилго:

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийн гарцыг хэрхэн төсөөлж, тодорхойлж байгаа талаар оюутан, судлаачдын саналыг сонсож, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэхэд оршино.

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Илтгэл, нийтлэл нь  500 – 700 үгэнд багтсан байх;
  • Үг, үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
  • Arial 12 фонт, мөр хоорондын зай 1.5 байх;
  • Овог нэр, сургууль, мэргэжлийн чиглэл, холбоо барих  утас, цахим хаягаа тодорхой бичсэн байх:
  • Илтгэл, нийтлэлийг  2015 оны 11-н сарын 11-ний  14:00  цаг хүртэл хүлээн авна. /Жич: Илтгэлийн материалыг буцаан олгохгүй болно/;
  • Илтгэл, нийтлэлийг batzandan@parliament.mn цахим хаяг, Төрийн ордон, 115 тоотод хүлээж авна. Харилцах утас: 99832562, 97111107.

Шалгаруулалтын журам:

  • Шалгарсан эхний 20 илтгэл, нийтлэлийг Хөгжилд хүрэх гарц – Миний санал” товхимолд нийтэлнэ.
  • Эхний 5 илтгэл, нийтлэлийг шалгаруулж Нийслэлийн Ардчилсан Хүчний Холбооны уулзалтанд хэлэлцүүлнэ.

Шагнал:

  • 1-р байр,  Ардчилсан Хүчний Холбооны Хүндэт өргөмжлөл, 1 000 000 төгрөг.
  • 2-р байр, Ардчилсан Хүчний Холбооны Хүндэт өргөмжлөл,  500 000 төгрөг.
  • 3-р байр, Ардчилсан Хүчний Холбооны Хүндэт өргөмжлөл, 300 000 төгрөг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж