Танин мэдэхүй: Галан солонго

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Танин мэдэхүй: Галан солонго

Танин мэдэхүй: Галан солонго

Нарны илч 58 градус буюу түүнээс их агаарын хэм үүсгэхэд галан солонго татдаг байна. Нарны гэрэл үүлний мөсөн талстууд руу зөв өнцгөөр нэвтэрснээр ийм үзэгдэл бий болдог аж.

Сингапурт 2017 онд агаар мандлын ховор үзэгдэл болох галан солонго татан, тус улсын оршин суугчдыг гайхшруулсан талаар ВВС мэдээлжээ. Олон өнгийн гэрэл тэнгэрт үзэгдэж, 15 орчим минут үргэлжилсэн бөгөөд энэ үзэгдлийг арлын хаанаас ч харах боломжтой байсан аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ нь нарны гэрэл үүлний мөсөн талстаар дамжин хугарахад үүсдэг үзэгдэл ажээ. Зарим хүмүүс үүнийг "усны дусал, эсвэл талстууд гэрлийг сарниулахад үүсдэг үүл өнгөө хувиргах үзэгдэл" гэж үздэг байна.

Сингапурын нэгэн өдөр өнжүүлэх газрын ажилтан Фазида Мохтар ярихдаа "Би галан солонгыг орон нутгийн цагаар 17:10 цагийн үед харсан. Эхэндээ тэнгэрт улбар шар өнгийн жижиг цагариг үүсч, яваандаа томорч, бүх өнгөөр солонгорч эхэлсэн. Энэ үзэгдэл 15 орчим минут үзэгдээд, сарнин алга болсон. Сурагчид, эцэг эхчүүд болон ажилчид энэхүү үзэгдлийг гайхан биширч, ийм ховор солонго харсандаа ихэд баяртай байсан” гэжээ.

Одон орон судлаачдын мэдээлснээр, галан солонго нь ихэвчлэн зуны улиралд үзэгддэг байна. Галан солонго бол цаг агаарын тодорхой нэг цаг үе, тохиолын үеэр л харж болох агаар мандлын маш ховор үзэгдэл болохыг АНУ-ын Вашингтон, Айдахода мужийн хил орчим авсан зургуудаас тод харж болох аж.

Зарим эх сурвалжид Монголд 2014 оны зургадугаар сард галан солонго татаж, байгалийн ховор содон үзэгдэл тохиосон талаар дурджээ. Гэрэл зурагчин Х.Түшиг 2014 оны зургадугаар сарын 11-ний өдөр фэйсбүүк хуудастаа “Дөнгөж сая ажил руугаа явах замдаа буулгалаа. Галан солонго буюу байгалийн ховор үзэгдэл Монголд харагдлаа” хэмээн бичжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж