Назарбаевын ач хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ | News.MN

Назарбаевын ач хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ

Назарбаевын ач хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ

Назарбаевын ач хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач хүү Айсултан Назарбаев хар тамхинд донтсоны улмаас эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Казакстаны Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Даурен Абаев хар тамхинд донтож, эмчилгээнд хамрагдаж буй хүний талаар шүүн хэлэлцэх нь ёс зүйгүй асуудал болохыг мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Назарбаевын ач хүү удаан хугацааны туршид сэтгэцэд нөлөөлөх бодисын нөлөөнд байсан аж.

Айсултан Назарбаев өнгөрсөн Пүрэв гаригт Их Британиас улс төрийн орогнол хүсчээ. Тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Казахстаны төр засгийн өндөрлөгүүдийн авлигын схемийн талаар мэдэж байсан тул ийм шийдвэр гаргасан" гэсэн тайлбар хийжээ. Мөн эцэг эх, гэр бүлд нь ихээхэн дарамт шахалт үзүүлж буй талаар мэдэгдсэн байна.

Айсултан Назарбаев “Надад Орос ба Казахстаны засгийн газрын өндөр түвшний албан тушаалтнуудын авлигын талаар ноцтой мэдээлэл байна. Би Казахстаны ард түмнээс хулгайлсан хэдэн тэрбум долларын тухай ярьж байна" гэж бичжээ.

Өдгөө 29 настай, бизнес эрхлэгч түүний хэлснээр, бүх зүйл хийн гэрээтэй холбоотой аж. Эрх мэдэлтнүүд эндээс жилд 1.5 тэрбум ам.долларын ашиг олдог бөгөөд мөнгөө Сингапурт байршуулж, улмаар түүнийгээ хувааж авдаг талаар мэдээлсэн байна.

Айсултан Назарбаев өмнө нь буюу 2017 оны нэгдүгээр сард Казахстаны нөхцөл байдлын талаар шуугиан тарьсан пост нийтлэж байжээ. Саяхан тэрбээр өөрийг нь хөнөөхийг оролдсон талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: RAMBLER.RU
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭХ ОРОНЧ 2020-02-14 103.14.38.98

Юу л боллоо гээд л гэр бүлийнхээ эсрэг мэдээллийг зүгээр өгөөд байв гэж. Цаана нь гэр бүлээс нь гадна эрх ашиг нь зөрчигдөх олон олон бүлэглэлүүд Назарбаевыг унахыг хүлээгээд сууж байгаа. Асуудал тийм энгийн биш байх л гэж бодож байна.

Avatar

Эх Оронч 2020-02-14 103.14.38.98

Эргэлзээтэй л юм. Яг үнэндээ юу бодож тэгж байгаа нь сонин юм байна. Харахад гэр бүлээсээ урваад байгаа юм бшиг харагдаж байгаа боловч үнэндээ цаанаа нууцаар гэр бүлээ галын шугамнаас холдуулж байж болох юм.

Avatar

Bogd 2020-02-14 202.9.46.159

Kremliin daranguilalaas chiloologdoh garah ny chuhal..dundad aziin huuchin socislialist ornuud bugd kremliin huanaltand baigaa..onoodor manaih tiim bolchih geed baina..20 onii songuuliar AN yalbal Putinii mongoliig udirdah bolno..Oyutolgoi tavantolgoi kremliin medeld ochinodoo

Avatar

Зочин 2020-02-14 202.9.46.97

Женко хүү нэг өдөр бас ингэх вий дээ

Avatar

Зочин 2020-02-14 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Avatar

Fk 2020-02-14 98.253.30.34

Suck ma dick bitch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж