Хорт хавдартай хүүгийн төлөө олимпийн медалиа зарсан эр | News.MN

Хорт хавдартай хүүгийн төлөө олимпийн медалиа зарсан эр

Хорт хавдартай хүүгийн төлөө олимпийн медалиа зарсан эр

Хорт хавдартай хүүгийн төлөө олимпийн медалиа зарсан эр

Дэлхийд гайхалтай энэрэнгүй хүн олон. Тэдний нэг бол Рио-2016 зуны XXXI олимпийн наадмын зээрэнцэг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн, Польшийн тамирчин Пиотр Малачовски юм. 2016 оны олимпийн наадмын дараахан эх орондоо ирсэн түүнд олон зуун баяр хүргэсэн захиа ирснээс нэгэн ээжийн аврал эрсэн захиа онцгойрчээ. Тухайн захидалд Гошиа гэх бүсгүйн гуравхан настай хүү Олек маш ховор төрлийн нүдний хорт хавдар тусан, эмнэлэгт хэцүүхэн байгаа учир Пиотр Малачовскиас тусламж хүссэн утгатай байжээ.

Олек хүүг аврах ганц найдвар нь АНУ-ын Нью-Йорк хотод авчран 126 мянган ам.долларын нүдний хагалгаанд оруулах байжээ. Ийнхүү захидлыг уншсан хоёр удаагийн олимпийн мөнгөн медальт Пиотр Малачовски "Siepomaga" хэмээх буяны байгууллага байгуулж, 126 мянган ам.доллар цуглуулах аян өрнүүлжээ. Энэхүү аяны хүрээнд Пиотр Малачовски өөрийн Рио-2016 олимпийн наадмын мөнгөн медалиа дуудлага худалдаанд оруулж, 19 мянган ам.доллараар зарсан байна. Тэрбээр энэ тухай “Риод би алтан медалийн төлөө тэмцэж байсан бол өнөөдөр би хүн бүхнийг нэгдэж, илүү үнэ цэнэтэй зүйлийн төлөө буюу гайхалтай хүүгийн эрүүл мэндийн төлөө тэмцээсэй гэж хүсч байна” хэмээжээ.

Удалгүй хүүгийн хагалгааны төлбөр цуглаж, Олекийн хагалгаа амжилттай болж, одоогийн байдлаар нөхөн сэргээх эмчилгээ нь бараг дуусч байгаа аж. Пиотр Малачовски мөнгөн медаль хүртсэн ч хүн бүхний зүрх сэтгэлд жинхэнэ аварга хэмээн хүндлэглэх зүйлийг ийнхүү бүтээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xaxa 2020-02-14 202.170.80.25

oortei ni ih tustei yu guu yu kkkk juke shuu mundag yumaa эерэг сайхан мэдээ байна

Avatar

Зочин 2020-02-14 182.160.39.230

Карма

Avatar

zochin 2020-02-14 103.26.193.138

Jinxene avarga baina xuud eruul enxiig erooye

Avatar

өбхажэх 2020-02-14 192.82.64.212

мундаг. эр хүн юм даа. бүх сайхан үгээ зориулсан ч багадахаар санагдаж байна.

Avatar

зочин 2020-02-14 119.40.100.154

Jinhene avarga bna

Avatar

Зочин 2020-02-14 202.126.89.126

Мундаг жинхэнэ сэтгэл халуун сэтгэл

Avatar

М 2020-02-14 202.179.31.114

САЙХАН СЭТГЭЛТЭЙ ЭНЭРЭНГҮЙ ХҮН ЮМ АА.

Avatar

Уншигч З 2020-02-14 203.98.76.9

Сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хүн юм аа. Сайн хүн нь муугаасаа олон гэдэг үнэн шүү. Азтай хөвгүүн байна.

Avatar

Уншигч Б 2020-02-14 203.98.76.9

Сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хүн байна. Сайн хүн нь муугаасаа олон гэдэг үнэн шүү. Азтай хөвгүүн байна.

Avatar

Зочин 2020-02-14 216.164.53.30

Сайхан хүн байна Бурханы хүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж