Шинэ нэр: Дэлхийд нэрээ тамгалах хүсэлтэйгээр биеэ урласан залуу | News.MN

Шинэ нэр: Дэлхийд нэрээ тамгалах хүсэлтэйгээр биеэ урласан залуу

ШИНЭ НЭР

Шинэ нэр: Дэлхийд нэрээ тамгалах хүсэлтэйгээр биеэ урласан залуу

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор 2019 оны нийслэлийн шилдэг спортлог залуу болон Монголын мистер-2020 УАШТ-ний аварга болсон залууг онцолж байна. Түүнийг Батбаярын Хэрлэн гэдэг. Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сард зохион байгуулагдсан Монголын мистер-2020 УАШТ-ий эрэгтэйчүүдийн -80 кг-ын жингийн бодибилдингийн төрөлд алт, атлетик буюу классик физик төрөлд алт, мөн залуучуудын -80 кг-ын жингийн төрөлд дөрвөн жил дараалан алтан медаль хүртсэн, дөнгөж 21 настай хөдөлмөрч залуу юм.

Чөлөөт бөхийн спортоор хичээллэж байх хугацаандаа авсан гэмтэл нь түүнийг бодибилдинг хэмээх их спорттой холбосноос хойш хэдийнэ таван жилийн хугацаа өнгөрчээ. Түүнтэй танилцъя.

Батбаяр Хэрлэн 1998.09.16

Төгссөн сургууль:

Нийслэлийн 85 дугаар дунд сургууль /2005-2015 он/

Цахим дээд сургууль /2015-2019 он/

Мэргэжил:

Бизнесийн удирдлага

Одоо эрхэлж буй ажил:

Бодибилдингийн тамирчин

Сошиал хуудас: 

Kherlen  /фэйсбүүк хуудас/kherlen_bat /инстаграм/

Юуны өмнө танд 2019 оны "Нийслэлийн шилдэг спортлог залуу", Монголын мистер-2020 УАШТ-ий аварга болсонд баяр хүргэе. Шагнал хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?

-Баярлалаа. Өнөөдөр намайг энэхүү буландаа урьж оролцуулж байгаад талархаж байна. Миний хувьд 2019 оны "Нийслэлийн шилдэг спортлог залуу" болсон гол шалтгаан гэвэл Дэлхийн бодибилдингийн WBF холбооны 2019 оны ДАШТ-ий залуучуудын ангилалд дэлхийн аварга болсон маань нөлөөлсөн гэж бодож байна. Мөн энэ жилийн эхээр Бодибилдингийн залуучуудын улсын аварга болсон, дөрвөн жил дараалан энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна.

Хүүхэд насныхаа тухай яриач. Анх яаж бодибилдингийн спорттой холбогдож байв.

-Миний хүүхэд нас Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Гачууртад өнгөрсөн. Хүүхэд байхаасаа эхлэн спорттой ойр байсан даа. Эхлээд бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэн спорттой анх танилцаж байлаа. Чөлөөт бөхийн спортоор найман жил хичээллээд, нуруундаа гэмтэл аван цааш хичээллэх боломжгүй болсон. Үүнээс хойш гэртээ байх хугацаандаа хөлсөө гаргах гэж анх фитнестэй танилцаж, судалж эхэлсэн. Халдвартад анх "Чийрэг Монгол" клубын үүдэнд Ганзориг мистерийг хараад орж бүртгүүлж байлаа. Тэр клуб руу орж байхад л тэр хөлсний үнэр, хүүхэд байхдаа чөлөөтөөр барилддаг байхад зааланд үнэртдэг байсан тэр үнэртэй маш төстэй, сайхан мэдрэмж төрүүлж байсан. Тэр цагаас хойш энэ спорттой холбогдож, тасралтгүй хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож байна.

Анхны амжилт

-Анхны амжилт гэвэл 2016 оны Монголын мистер тэмцээнд 17 настайдаа оролцож, менс физик буюу шорттой ангилалд хүрэл медаль хүртэж, анхны амжилтаа гаргаж байлаа.

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Гэр бүлтэйгээ л чөлөөт цагаа өнгөрүүлдэг дээ. Морь малтай их л ойр байдаг.

Гэр бүлээ танилцуулахгүй юу. Найз охинтой юу?

-Ам бүл дөрвүүлээ. Аав, ээж, эгчтэйгээ амьдардаг. Аавыг маань Коля овогтой Батбаяр гэдэг. Ээжийг маань Балдан овогтой Нэргүй гэдэг. Хоёулаа зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй. Харин эгчийг маань Батбаяр овогтой Онон гэдэг. Би найз охинтой, одоо бие давхар.

Ойрын төлөвлөгөө

-2020 оны насанд хүрэгчдийн классик ангилалд дэлхийн аварга болох төлөвлөгөөтэй байгаа. Үүнийхээ төлөө ч бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж байна.

Амьдралын хамгийн том зорилго, мөрөөдөл

-Мистер Олимпиа тэмцээнд түрүүлэх зорилго бий. Мистер Олимпиа нь бодибилдингийн спортын ноён оргил гэж хэлж болно. Бодибилдингийн спортын 2-3 дэлхийн томоохон холбоод бий. Эдгээр холбоодын хамгийн шилдэг гэсэн тамирчид оролцдог учраас Мистер Олимпиа гэж нэрлэдэг. Энэ тэмцээн нь сонирхогчдын болон мэргэжлийн гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагддаг. Сонирхогчдын ангилалдаа түрүүлж байж, мэргэжлийн ангилалдаа оролцох эрхээ авна. Мэргэжлийн тамирчид дундаа өрсөлдөж, Мистер Олимпиагийн аварга болдог том тэмцээн юм. Харин хувь хүн талаасаа гэвэл аав ээжийнхээ ачийг хариулах зорилго, мөрөөдөл бий.

Монголын одоогийн залууст өгөх зөвлөгөө

-Спорт ч гэлтгүй өөрийнхөө сонирхож байгаа тэр зүйлд маш тууштай, ухаантай хандаж чадвал амжилт үргэлж ирнэ. Монгол Улсын дийлэнх хувь нь залуус учир бид бүгд цаашдаа улс эх орноо авч явна. Тиймээс залуу хүн болгон маш хариуцлагатай, дор бүрнээ ухаантай, хийж байгаа зүйлдээ эзэн болж чадвал амжилтад хүрнэ гэж хэлмээр байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амармэнд 2020-02-14 66.181.161.63

Хүчирхэг Монгол эр хүн.

Avatar

Амармэнд 2020-02-14 66.181.161.63

Lucky Man.

Avatar

Зочин 2020-02-14 43.242.242.59

амьдрал болон спортын ажил үйлсэд нь амжилт хүсье. Өнөр өтгөн гэр бүл болоорой

Avatar

Зочин 2020-02-14 66.181.184.92

Ideel, baagaal orgool ideel baagaal orgool yamar ih gavya baiguulaa veeee

Avatar

Ochiroo 2020-02-14 119.40.98.34

"төлөвлөгөөтөй" энэ тэр! Монгол хэлэнд ӨЙ гэсэн хос эгшиг байхгүй шүү!

Avatar

kkk 2020-02-14 202.131.247.254

jamts mundag yumaa odoo hyrtel

Avatar

хүүк 2020-02-14 202.70.46.20

Хөдлмөрч мундаг залуу шүү амжилт

Avatar

ААК 2020-02-14 119.40.98.210

Сайхан залууд аз жаргал, эрүүл энхийг хүсье, амжилт,

Avatar

zochin 2020-02-14 103.212.119.89

zaluu usch yavaa hunii erch hucheer bainga uragsh temuulj ih amjilt gargaarai,

Avatar

Зочин 2020-02-14 192.82.65.120

Зорилгод нь амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-02-14 66.181.167.223

Хайран бие хаа нил стероид харагдаж байна.

Avatar

Зочин 2020-02-14 202.70.34.70

Мундаг байна. Амжилт!

Avatar

АХА 2020-02-14 202.131.243.186

ХА ХА ШУУД НАЙЗ ОХИНТОЙ БИЕ ДАВХАР. МУНДАГ ЗАЛУУД АМЖИЛТ!

Avatar

Зочин 2020-02-14 202.131.245.6

Өндөр амжилт хүсэе

Avatar

Зочин 2020-02-14 182.160.32.20

Эрлииз

Avatar

Зочин 2020-02-14 210.136.90.159

yamar aimaar hereg ve? odoo tegeed yaah uu???

Avatar

Hohoho 2020-02-14 202.126.89.43

Hyatadiih yum bolvuu . Eniig daguulaad ta 2 neg shinjluuleech. Ene hoishoo chi uragshaa garaad yavchihnaa demii ch yumuu

Avatar

Jane 2020-02-14 103.10.21.22

Чиний тархи э****з

Avatar

бодлын хулгайч 2020-02-14 66.181.167.53

АМЖИЛТ ЗАЛУУ МИНЬ. ГЭР БҮЛД НЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж