Элдэв цуурхалд биш ЭМЯ-даа итгэ, монголчууд аа | News.MN

Элдэв цуурхалд биш ЭМЯ-даа итгэ, монголчууд аа

Элдэв цуурхалд биш ЭМЯ-даа итгэ, монголчууд аа

Элдэв цуурхалд биш ЭМЯ-даа итгэ, монголчууд аа

Хэр баргийн ханиад тоодоггүй хэнэггүй монголчууд шинэ коронавирусийн тархалт  сургаар аминдаа хайртай болсон нь сайшаалтай. Эмч мэргэжилтнүүд гараа тогтмол угааж, хувийн ариун цэврээ сахих, дархлаагаа сайжруулахыг байнга анхааруулж буй.  ЭМЯ-ны өдөр тутмын сэрэмжлүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээ, анхааруулгаас иргэд коронавирусын аюул заналын талаар хангалттай мэдээлэлтэй болсон. Тиймээс эмийн сангуудын амны хаалт, ариутгагч бодис " алга" болж  гудамж талбайд нус цэрээ хаядаг хүн цөөрчээ. Хүн бүр эрүүл мэндээ ийнхүү анхаарч эхэлсэн ч эсрэгээрээ элдэв янзын цуурхал нийгэмд айдас "тарааж" байна. Хүмүүсийн айдас дээр тоглолт хийж, хандалт авах гэсэн хувь хүмүүс, хэвлэлийнхэн ч олон нийтийн сүлжээнд олширсон.

Олон нийтийн сүлжээнд цацагдаж буй элдэв янзын албан бус мэдээнээс болж, иргэд дэлгүүрийн лангууг хоослон, шатахуун түлш нөөцөлж буй нь ёстой дайны хажуугаар дажин гэгч болж байна.

"Чоно дүйвээнээр" гэгчээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж, амны хаалт "дамлан" зарах үзэгдэл ч олширов. Эрүүл мэндийн байгууллагаас дархлаагаа сайжруулахыг сэрэмжлүүлж буй бол цагдаагийн байгууллага нийгмийн элдэв цуурхал итгэхгүй байхыг анхааруулах болсон билээ. Эндээс харахад монголчууд эрүүл мэндийн дархлаагаа төдийгүй оюуны дархлаагаа ч сайжруулах цаг болж.

Коронавирусийн талаарх цаг үеийн мэдээг ЭМЯ-наас өдөр бүр өгч байгаа. Гэтэл нөгөө л харддаг, албан биш ам дамжсан мэдээлэлд итгэдэг монголчууд  “Ороод ирчихсэн. Төрийн томчууд дарж байна. Хэд хэдэн хүн нас барчихсан”, “Анхаар: Олон Улсад дэгдээд буй уушгины хатгалгааны коронавирус Монголд бүртгэгдлээ”, “Тайвань улсаас ирсэн монгол иргэн өндөр халуурч, ХӨСҮТ-д тусгаарлагдаж нас барлаа" гэхчилэн цуурхал тараах болсон.  Хамгийн сүүлд иргэн Г-г “Коронавирус Монголд ороод ирсэн” гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацаж, нийгмийг айдаст автуулсанд нь Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, хоёр сая төгрөгөөр торгосон. Энэ бол нийгэмд өгч буй бас нэг анхааруулга. Олон нийтийн сүлжээнд толгойдоо орсноо бичиж болохгүй хуулийн заалт Монголд бий.  Өөрөөр хэлбэл, цуурхал тараавал дор хаяж хоёр сая төгрөгийн торгууль хүлээнэ гэсэн үг.

Цагдаагийн байгууллагаас Монголд коронавирус орж ирсэн талаарх худал мэдээлэл тараасан найман хүнийг шалгаж байгаа. Худал мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 2-20 сая төгрөгөөр торгох заалттай. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах албаны дарга П.Эрдэнэбат “Нийтэд цахим орчинд худал мэдээлэл тараадаг, төөрөгдүүлэх, уриалах, хууль бус үйлдлийг таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ сарын 12-нд Чингэлтэй дүүргийн иргэн Г тараасан болохыг илрүүлсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөн иргэдээс Ухань хотоос ирсэн гэж худал мэдээлэл өгөх дуудлагууд ирсээр байгаа нь алба хаагчдын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна. Тиймээс ташаа мэдээлэл тараавал хуулийн хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэсэн билээ.

Ийнхүү шинэ коронавирус монголчуудын эрүүл мэндийг, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг, салбарын сайдын ажлыг, мөн давхар Монголын нийгмийн "дархлаа"-г шалгаж байна гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй байх.  Өдөр тутмын дуулиан, элдэв цуурхалдаа хэдийнэ дассан Монголын нийгэмд хэн дуртай нь олон нийтийн сүлжээнд юу дуртайгаа бичиж болохгүйн том анхааруулга болов. 

Монголын нийгэм аль хэдийн өвчилж,  дархлаагүй болсон. Албан мэдээнээс илүү ам дамжсан ярианд итгэдэг нь их. Олонх нь олон нийтийн сүлжээний мэдээлэлтэй.  Мэргэжлийн хүний үг, мэргэжлийн хэвлэлийн байгууллагын мэдээнд итгэдэг болсон цагт Монголын нийгэм дархлаатай болж чадна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NEWS.MN 2020-02-14 202.21.108.186

heneggvi mongolchuud amindaa hairtai genevv Б.ЦЭЦЭГ gyai ingej bichij bolohgvi shdee chi setgvvlch hvn chamd es zvi bh estoi

Avatar

Zochin 2020-02-14 202.126.89.18

Faseeer ihenh ni huuramch medeelel zarim oron nutagaas irsen medleg bolovsrol muutai tolgoi hooson hvvhnuud iim yum bchij ngaa

Avatar

Зочин 2020-02-14 202.126.89.152

Mongolchuud tsarai muutai, buduun, buduuleg, bohir zavaan, hudalch, hulgi, huvia hicheegch deerees n aimhai. Hahaha iim l humuus boljdee

Avatar

Setgegdel orohoo baichij 2020-02-14 150.129.140.24

Hilee haah chin oroitson shuu

Avatar

Hilee haah chin oroitson 2020-02-14 150.129.140.24

Busad buh ulsuud ali 1 sariin eheer hilee haagaad China ruu yavdag buh nislegee tsutslaad baihad manaih uchigdur l hileer haasan gej zarlaj baisan, chuham buren haaj chadsiimuu uguimuu. China-tai sulbelddeg darga nariinhaa daramtand orood haaj chadaagui baih l daa. Negent orood irsen virusiig odoo hatuu hyanalt tavij baij ali boloh gazar avahuulchihalguihen shig baihiig boddoo, tsuuhun hun am chin dorhnoo shuu. Oruulj ircheed bantsandaa tsagaan sariig temdeglehgui baih zarlig gargaj bajigdaj bn

Avatar

Маргад 2020-02-14 104.218.66.173

Итгэхэд ч хэцүү дээ?! Нуун дарж байж газар авхуулчих вий гэж айжээн??

Avatar

123 2020-02-14 119.40.98.177

Эрүүл мэндийн яам цаг тухай бүрд бодит мэдээлэл хүргэж, сэрэмжүүлж байна. Иргэд бид өөрсдөө өөрийгөө, гэр бүлээ халдвараас хамгаалах нь л чухал байна.

Avatar

Зочин 2020-02-14 119.40.103.37

ХҮМҮҮС ОЛНООРОО ӨВДӨӨД НАС БАРААД БАЙХАД ТЭР МЭДЭЭ НЬ ХЭР ҮНЭНИЙ ОРТОЙГ ТУНГААХ ЧАДВАРГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ НЭГ ТАЛДАА МУХАР СҮСЭГ МОНГОЛД МАШ ИХ БАЙГААГ ДАВХАР НОТЛОДОГ. ОДОО ХЭН НЭГ НЬ БУДААГ ТҮЛЭЭД ДЭЭРЭЭС НЬ АРХИ ХИЙЖ УУВАЛ ЭДГЭНЭ ГЭВЭЛ БУДАА, АРХИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЭХ ЮМ УУ ХААШАА ЮМ. ТИЙМ Л ХОШИН ШОГИЙН ЮМНУУД БИЧИЖ БАЙГААГ ДОР НЬ ИЛРҮҮЛЖ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ ЗОВЖ БАЙГАА АРД ТҮМНИЙ ЗОВЛОНГООР ТОГЛОХ, БИЗНЕС ХИЙХ НЬ ҮНЭХЭЭР ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ШҮҮ..

Avatar

Зочин 2020-02-14 119.40.103.37

ЕР НЬ ЭНЭ СОШИАЛД ХЯТАД, ОРОС ШИГ ЦЕНЗУР ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ ҮЕД 2 ТӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ ИХ ЯВАГДДАГ. НЭГ НЬ БОЛ ИЛҮҮ БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ГЭСЭН ХАР ПИАР. НӨГӨӨХ НЬ ИЛҮҮ ЦОЧРОМТГОЙ, СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮМҮҮС ХЭТ ИХ СЕНСАЦЛАЖ БИЧДЭГ. ЖИШЭЭ НЬ: ХЯТАД АХМАД ЭМЧ САРМИСААР ЭДГЭЭДЭГ ГЭЭД БИЧИХЭЭР ТЭРЭНД НЬ ШУУРААД ХҮМҮҮС САРМИС, АДУУНЫ МАХЫГ ИХЭЭР АВАХААР НӨГӨӨДҮҮЛ НЬ ҮНЭЭ НЭМЭХ ГЭХ МЭТ. ГЭТЭЛ ХЯТАДУУД ХЭДЭН МЯНГАН ЖИЛ ӨДӨР ТУТАМ Л САРМИСАА ИДСЭЭР Л БАЙГАА. ТЭГЭЭД ТЭГЖ ИХ САРМИС ХЭРЭГЛЭДЭГ

Avatar

Зочин 2020-02-14 58.109.161.167

EMYam chadlaaraa l zutgej bh shig

Avatar

Зочин 2020-02-14 72.196.192.250

Sar lag shig uuruusuu vr geed l

Avatar

Зочин 2020-02-14 66.181.184.148

Энэнтэй хамтатгаад сошиал дээр үргэлж хүмүүсийн тархи угаадаг худлаа сүржин пост хийдэг улсуудыг нэгмөр арга хэмжээ аваад цэвэрлэчихээсэй

Avatar

Zochin 2020-02-14 66.181.176.209

Ene doorh nuhur yu yariad bna, sonor seremjtei bailgui yahiin, mash zuv shu, manaihan ssin ajillaj bna. Burhan bidniig iveeh boltugai.

Avatar

Зочин 2020-02-14 43.228.129.131

Төр засаг нь ч тэр өндөржүүлсэн бэлэн байдал ч гэх шиг, цагаан сар тэмдэглэхгүй ч гэх шиг хэтэрхий сүржигнээд байгаа юм биш үү, өвчин нь манай улсад бүртгэгдээгүй байхад бараг л хятадуудаас илүү сандарч тэвдэцгээгээд байна уу даа. Хэт туйлширал гэж энийг хэлэх байх, зүгээр л тайван байцгаа.

Avatar

Зочин 2020-02-14 66.181.168.81

Сүржигнэж байгаа тулдаа орж ирээгүй байна мал минь.

Avatar

Зочин 2020-02-14 66.181.184.148

Энэ чинь тахал! Урьдчилан сэргийлж, хамгаалж байгаа юм, тэнэгээ

Avatar

Зочин 2020-02-14 122.201.19.99

bitgii tenegt ingej arga hemjee avhc baigaa tuldaa udii hurtle yavj bna. malaa

Avatar

Зочин 2020-02-14 103.142.76.8

Найзын даргын дүүгийн экс эхнэрийн одоогийн хадмын хамар хашааны эгчийн өргөмөл охины үерхдэг хүүгийн үеэл ах Онцгой байдлын комисст ажилладаг. Бодит мэдээлэл шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж