Монгол, Хятадын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээнээс алтан медаль хүртсэн “ДМЮ”, хүрэл медаль хүртсэн “Дэрэн” клубын тамирчид маргааш өглөө эх орондоо ирнэ.
Өсвөрийн хөлбөмбөгчид оролцсон тэмцээн, гаргасан амжилтынхаа талаар маргааш буюу аравдугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагаас Спортын төв ордны хурлын танхимд мэдээлэл хийхээр болжээ.
Ч.БОЛ